“Дүнжингарав-2015”-д түрүүлж айрагдсан морьдыг түдгэлзүүллээ

“Дүнжингарав-2015” хаврын төвийн бүсийн хурдан морины уралдаан хоёрдугаар сарын 28-ны өдөр багагүй дуулиантай болж өнгөрсөн. Тус уралдааныг зохион байгуулах комиссоос эрлийз монгол морьдыг тусад нь уралдуулахаар нарийвчилсан журам батлан нэр бүхий морины зүтгэлтнүүд, эрдэмтийн бүрэлдэхүүнтэй үүлдэрлэг байдлаар ялгах комисс байгуулан ажиллуулсан юм.

Үүлдэрлэг байдлаар ялгах комиссын хараат бус байдал, бүрэн эрхийг баталгаажуулах үүднээс морьдыг уралдсаны дараа хасахгүй байхаар журамласан. Гэвч “Дүнжингарав-2015” уралдааны азарга, соёолон насанд эрлийз адуу түрүүлж, айрагдсан асуудлаар нэр бүхий уяачдаас гомдол санал ирсэн байна.

ММСУХ-ноос дээрхи гомдол саналыг судлан үзээд “Дүнжингарав-2015” уралдааны азарга, соёолон насанд түрүүлж айрагдсан морьдын амжилтыг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ. Үүлдэрлэг байдлаар ялгах комисс дээрхи морьдын үүлдэрлэг байдлыг нягталсны дараа албан ёсны цувааг дахин гаргахаар боллоо.

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ