Ё.Лхагвасүрэн: Банкнаас авч зугтсан 20 орчим сая төгрөгийг олсон

Өнгөрсөн бямба гаригийн 20:00-21:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 25-р хороонд байрлах арилжааны банкинд халдлага гарлаа гэх мэдээлэл иржээ. Цагдаагийнхан дуудлагаар очиж шалгалт хийхэд 20:00-21:00 цагийн үед 30 орчим насны үл таних этгээд зэвсэг ашиглан дээрмийн гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон байна.

Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

-Арилжааны банкинд халдсан хэрэг гарлаа. Тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-2015 оны гуравдугаар сарын 7-ны өдөр 20:00-21:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 25-р хороонд байрлах арилжааны банкинд халдлага гарлаа гэх мэдээлэл ирсэн. Ингээд цагдаагийн байгууллага дуудлагаар очиж шалгалтын ажиллагаа хийхэд үед 30 орчим насны эрэгтэй зэвсгийн чанартай зүйл ашиглан банкинд халдаж, 20 орчим сая төгрөг дээрэмдэн авч зугтаасан хэрэг гарсан байсан. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгалтын ажил явагдаж байна.

-Буу тулган авсан гэх 20 сая төгрөгийг олсон уу?

-Тухайн этгээдийн авч зугтаасан 20 орчим сая төгрөгийг олсон байгаа. Уг мөнгийг эд мөрийн баримт болгон хураан авсан. Одоогийн байдлаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийг улсын хэмжээнд эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байна.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ