А.Энхтуул "PEOPLE" сэтгүүлд ярилцлага өгнө

Олон улсын шатрын их мастер А.Энхтуул "PEOPLE" сэтгүүлд ярилцлага өгөхөөр болжээ. Тэрээр шатрын спортын "супер од", эмэгтэйчүүдийн шатрын Дэлхийн аварга, өдгөө эмэгтэйчүүдээс дэлхийд тэргүүлж байгаа Хоу И Фаньтай дотно нөхөрлөдөг аж.

Хоу И Фань нь дээрх сэтгүүлийн нүүрийг чимэх болсонтой холбогдуулан хамгийн сайн найзаас нь ярилцлага авахаар болсон тул А.Энхтуул ийнхүү Хятад улсыг зорих болов. Их мастер маань нөгөөдөр Бээжин хотод байрлах тус алдартай сэтгүүлийн байранд очиж өөрийн биеэр ярилцлага өгөх болсонд сэтгэл нь ихэд хөдөлсөн талаар өөрийн цахим хуудсандаа дурджээ.

Харин дараа нь тэндээсээ Арабын Нэгдсэн Эмират уруу шинэ ажилдаа шууд явах юм байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ