Дуучин Э.Агиймаа амрагаа сольсон уу?
Монголын рок попын урсгалд хүч түрэн шинэ өнгө төрх шинэлэг өвөрмөц байдлаараа бусдын харцыг булаасан дуучны нэг бол яах аргагүй дуучин Э.Агиймаа билээ. Нэгэн үе хүчтэй хоолойтойгоороо гайхагдаж кинонд хүртэл дүр бүтээгээд авсан дуучин бүсгүй од болох алдарын замналынхаа тэг дундаас хувийн амьдралаа хөөж өрх тусгаарласан. Тэрээр Hикитони хамтлагийн ахлагч Батчулуун буюу Баачкагийн үеэл дүү Tөрөө гэх даруухан залуутай сууж бяцхан хүүгийн ээж болоод авсан.
Нэг хэсэг чимээгүй болж урлагийн тайзнаасаа холдсон ч шоу цэнгээнээс холдоогүй дуучин маань олны хараанд байнга өртдөж сайн муу янз бүрээр хэлүүлдэг. Шинэ уран бүтээл туурвин энд тэндэхийн тоглолтонд харагдах болсон тэрээр саяхан Хөх хотод очин урлагын тайзнаа эргэн ирж буйгаа батлаад авсан. Гэвч ээж болсон ч угын дэггүй шоу цэнгээнд дуртай гэгдэх зангаа засаж чадаагүй тэрээр томоохон улс төрчийн хүүг шинэхэн амрагаараа сонгосон бололтой. Бусдын хэл ам харцнаас нууцхан байгаа хосууд хааяа нэг хүмүүсийн дунд орж хөгжилддөг талаар дотны найзууд нь яриад авсан билээ.
Тэгвэл саяхны нэг шөнө караокэноос их л дотнохон гарч явсан нь уг кароаке ажилчдын бяцхан папарацид өртөж дуучин бүсгүйн талаарх энэ шуумыг бараг л баталгаажуулж өгчээ. Ямартай ч урлагын тайзнаасаа хөндийрч ээж болж өрх гэр тусгаарласан бүсгүй маань бяцхан хүү даруухан нөхрөө орхин өмнөх амьдралаа эцэслэж шинэхэн амрагтай болсон уу?
СЭТГЭГДЭЛ БИЧИХ