АНУ-ын Элчин сайдын хацрыг зүссэн этгээд сэтгэл мэдрэлийн өөрчлөлттэй байх магадлалтай

Хоёр хоногийн өмнө АНУ-аас БНСУ-д суух Бүрэн эрхт Элчин сайд Марк Риппертийн баруун хацар болон зүүн гарыгхутгаар зүссэн хэрэг гарсан билээ.

Энэ хэргийг Солонгос улсын иргэн, 2 Солонгос улсыг нэгтгэх үйл хэрэгт сүүлийн 30 жилийн турш сайн дураараа оролцож буй 56 настай иргэн Ким Ки Жун үйлдсэн бөгөөд тэрээр сайдыг айлгахаар очсон боловч өөрийн мэдэлгүйгээр хутгаа гарган зүссэн гээд түүнээс уучлалт хүсч байна гэж өнөөдөр мэдэгдлээ.

Ким Ки Жун нь 2 Солонгосыг нэгтгэх бүх төрлийн жагсаал, цуглаан, хурал зөвлөлгөөнд оролцож,өөрийгөө зөвхөн энэ үйл хэргийн төлөө төрсөн хүн гэж боддог нэгэн ба түүнийг сэтгэл мэдрэлийн өөрчлөлтэй ч байж магадгүй хэмээн үзэж байна. Одоогоор түүнд гадаадын дипломат ажилтны амь насанд халдахаар завдсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэхээр завдаж байгаа ажээ.

Иргэн Ким нь 2 Солонгосыг нэгтгэх үйл хэргийн төлөө сүүлийн 30 жил тэмцэж байгаа нэгэн бөгөөдөнгөрсөн 2010 онд тус улсад суух Япон улсын Элчин сайдын толгой руу хатсан цемент шидсэн хэрэгтээ 3 жил тэнсэн харгалзах ял авч байсан юм байна.

Энэ хэрэгтэй холбогдуулан Арабын 4 оронд ажлын айлчлал хийж буй Ерөнхийлөгч Пак Гын Хе , Элчин сайд Марк Риппертэй утсаар ярин түүний эрүүл мэндийг лавланасууж, хурдан эдгэрэхийг хүссэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ