Даамын өсвөр үеийн аваргууд тодорчээ
Монгол хүүхдийн спортын V наадмын хүрээнд Монголын даамын холбооноос зохион байгуулсан 2015 оны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээний хөвгүүдийн 5-7 насны ангилалд Увс аймгийн Н.Содбаяр, 8-10 насны ангилалд Баянзүрх дүүргийн Б.Энхрийлэн, 11-13 насны ангилалд Өмнөговь аймгийн С.Мөнх-Оргил, 14-16 насны ангилалд Дархан-Уул аймгийн Ж.Дөлгөөн нар эхний байруудыг эзэллээ. Харин охидын 5-7 насны ангилалд Увс аймгийн Б.Ану, 8-10 насны ангилалд Завхан аймгийн Г.Ууганжаргал, 11-13 насны ангилалд Хэнтий аймгийн Г.Дүүрэнбилэг, 14-16 насны ангилалд Баянзүрх дүүргийн Г.Хэрлэнмөрөн нар тэргүүлсэн юм. Тэмцээнд нийт 360 орчим даамчид оролцсон билээ.
Аваргын медальтнууд ирэх дөрөвдүгээр сард Узбекстаны нийслэл Ташкент хотноо болох Азийн АШТ, 11 дүгээр сард Нидерландын Хикен хотод болох ДАШТ-д оролцох юм байна.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ