“Адидас” Орос дахь 200 дэлгүүрээ хаана

Спортын алдарт брэнд “Адидас” ОХУ даь 200 дэлгүүрээ хаахаар болжээ. ОХУ-ын эдийн засаг унасантай холбогдон тус компанийн ашиг ихээхэн буурсан тул дэлгүүрүүдээ хаахаар болсон байна.

Германы загварын хувцасны группийн мэдээлснээр 2014 онд тус компанийн нийт орлого 650 сая ам.доллар байсан бөгөөд энэ нь хүрэх ёстой хэмжээнээс гурав дахин бага үзүүлэлт байсан аж. энэхүү бууралтын ихэнхи хэсэг нь 1000 орчим дэлгүүрээ ажиллуулдаг ОХУ дахь салбаруудаас хамаарсан гэжээ.

“Адидас” ОХУ дахь салбаруудаа хааж буй анхны барууны компани биш юм. “Esprit” болон “River Island” зэрэг загварын брэндүүд ч мөн Оросыг орхихоо зарласан билээ.

Газрын тосны үнэ унасан болон Украйны асуудлаар АНУ тэргүүтэй барууны орнууд ОХУ-д хориг тавьсан нь тус улсын эдийн засаг хямрах гол шатгаан болсон юм. Сүүлийн зургаан сарын байдлаар л гэхэд нэг доллартай өрсөлдөх рублийн ханш 40 хувиар өсчээ. Харин Оросын ДНБ энэ жил таван хувиар буурна гэсэн хүлээлт байна.

Д.Идэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ