“Титаник” хөлөг хэзээ ч мөсөн уултай мөргөлдөөгүй, живээгүй

Леонардо Ди Кaприогийн гол дүрд нь тоглосон эмгэнэлт уянгын киног уг нь "Титaник" биш "Олимпик" гэж нэрлэвэл зохих байсан юм. "Олимпик" бол “Титаник”-ийн ихрийн өрөөсөн, гэхдээ арай хуучин хөлөг ажээ. Энэ хөлөгтэй тохиолдсон эмгэнэлт явдал л ном зохиол, киноны гол сэдэв болоод байсан билээ. Эзэмшигч компани нь зөвхөн даатгалын мөнгө л олж авахын тулд өмнө нь нэг бус удаа сүйрэлд орж байсан “Олимпик” хөлгийг “Титаник” болгон живүүлсэн гэдэг. Гадаад байдлаараа 2 хөлөг бараг ялгаагүй байсан бөгөөд “Титаник” арай шинэ, илүү тохилог байжээ.

1911 оны 9-р сард “Олимпик” цэргийн HMS Hawke хөлөгтэй мөргөлдсөн байна. Мөргөлдөөн “Олимпик”-ийн багийн буруугаас болсон учир даатгалын компани мөнгө төлөхөөс татгалзжээ. Ийм учраас хөлөг онгоц эзэмшигч компани “Титаник” хөлгийг живсэн болгож жүжиг тоглоод дараа нь шинэ “Титаник”-ийг засварт орсон “Олимпик” хэмээн үнэмшүүлэхээр зэхэж байв. Энэ тухай багийн хэдхэн тооны ахлах офицер л мэдэж байлаа. Гэвч даатгалын мөнгө авах гэсэн жүжиглэл олон хүний амь эрсдүүлсэн эмгэнэлт явдал болж дууссан юм.

“Титаник” буюу үнэндээ бол “Олимпик” аврагч онгоцтой мөргөлдөн хурдан зуур живжээ. Худалдагдсан сониныхон “Титаник”-ийг мөсөн уултай мөргөлдсөн мэтээр дэлхий нийтээр тараасан байна. Мөсөн уул хичнээн аварга байлаа ч 2 давхар зузаан гангаар хийсэн хөлгийн их биеийг цөмлөж чадахгүй гэнэ. Харин жинхэнэ “Титаник” хөлөг “Олимпик” нэрийн дор 25 жил эзэндээ үнэнч зүтгэсэн гэдэг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ