Мейвезерийг ялна гэж 1.6 сая ам.долларын мөрий тавьжээ

Зууны тулаан буюу Флойд Мейвезер-Мэнни Пакьяогийн тулаанд хоёр сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Лас-Вегаст болох энэхүү тулаанд оролцсоноор мэргэжлийн боксын рингэнд нэг ч ялагдал хүлээгээгүй яваа Флойд Мейвезер 150 юмуу 180 сая ам.доллар урамшуулалд хүртэх бол Мэнни Пакьяо 100 сая ам.доллар урамшуулалд авна. Энэ нь спортын түүхэнд байгаагүй өндөр бай шагнал болж байгаа билээ. 66.6 кг-ийн жингийн WBA, WBC болон WBO-гийн дэлхийн аваргын алдрын төлөө хоёр боксчин өрсөлдөх юм.

50cent

Тулааны мөрий ч дуулиан тарьж эхэллээ. Флойд Мейвезерийн дотно найз гэгддэг рэп дуучин 50 Cent найзынхаа ялалтад 1.6 сая ам.доллар тавьсан гэнэ.

“Флойд тэрнийг хялбархан аргалчихна аа. Ер нь яагаад ийм их шуугиан болоод байгааг ойлгохгүй байна. Мейвезер тэрэнд огт ялагдахгүй шүү дээ” гэж 50 Cent хэлсэн ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ