Охины аминд хүрсэн нөхдүүд хэргээ нэгэн рүүгээ бухжээ

Цэцэг цэврүү шиг дөрөвхөн настай охиныхоо аминд хүрсэн Т.Цогт болон Г.Маралаа нар хэргээс мултрахын тулд янз бүрийн башир арга хэрэглэж, бие биен рүүгээ хэргээ чихэж, буруугаас бултрахын тулд бухаж эхэлжээ.

Тэднийг хорьсон байгаа ч тус тусад нь мэдүүлэг авч байгаа бөгөөд Т.Цогт нь “Би ажилтай тул өдөртөө гэртээ байдаггүй. Охин, эхнэр хоёр гэртээ өнждөг. Тийм болохоор би зодож, тамлах зүйл байхгүй” гэх мэтээр мэдүүлсэн бол Г.Маралаа нь зөрүүтэй мэдүүлэг өгч, Т.Цогтыг байнга охиндоо гар хүрдэг байсан гэжээ.

Ийнхүү нэгнээ хэрэгт унагаж, нэг нь мултрах гэсэн тэднийг энэ хэрэгт хоёулаа буруутай хэмээн талийгаач охины ар гэр болон ард иргэд үзэж байгаа бөгөөд хэргийг шударгаар шийдэж, шүүх хурлыг нээлттэй хийхийг одооноос уриалаад байгаа ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ