“Монгол газар” компанийг шүүх хурлын тов гарчээ
“МБ дампуурчээ, та минь ээ” гэсэн мэдээлэл сошиал ертөнцөд шуугиан тарьж, нэр нэгтийн чих нэг гэгчээр Монголбанкны ажилтнууд сандралданерөнхий захирлынхаа өрөө рүү гүйж орсон гээд элэг авам хошин шог манай нийгэмд өрнөж байгааг уншигч та санаж байгаа нь лавтай. МБ гэдэг нь “Монгол газар” ХХК-ийн захирал Ц.Мянганбаярын нэрийн товчлол хэмээн жиргээчид хошигносон юм билээ. Тэрийг нь зарим хүн Монголбанк гэж уншсан гэж байгаа. Монголбанк, Мянганбаяр хоёр мөнгөтэй нь чүнэн ч, “Монголбанк арай ч түүн шиг дампуурчихгүй байгаасай, түй, түй”гэх хүн ч олон байна, цаана чинь.
Албан ёсны баримт, хуулийн этгээдийн гаргасан тайлбараас үзэхэд, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны Хоёрдугаар шүүхийн шүүгчийноны дараахан буюу нэгдүгээр сарын 20-ны өдөр гаргасан 2365 тоот захирамжаар “Монгол газар” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцжээ. Иймд тус компаниас авлагатай иргэд, аж ахуй нэгж, байгууллагууд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны Хоёрдугааршүүхэд нэхэмжлэлээ гаргахыг зарлажээ.
Ямартай ч энэ мэдээлэл сайн, муу хоёрыг дагуулж байгаа юм. Сайн нь гэвэл Монголын топ модель бүсгүйчүүдийг ээлж дараалан эхнэрээ болгож, эцэст нь гурван өрөө байр, унах унаа өгөн төрхөмд нь буцааж ирсэн Ц.Мянганбаярын зугаа цэнгээн мөнгөгүйн улмаа төгсгөл болж мэдэх юм. Харин муу мэдээ нь“Монгол газар” ХХК дампуурсан тулолон зуун ажилчид ажлын байр, авдаг цалингүй болж гудамжинд гарах нь. Дээр нь тус компанитайхамтран ажиллаж байсан түнш байгууллагууд нь өр авлагаа олж авч чадах, эсэх нь дээсэн дөрөөн дээрбайна.
Энэ асуудалд эцийн хариу өгөх Нэхэмжлэгчдийн анхны хурлыгДүүргийн Иргэний хэргийн анхан шатны Хоёрдугаар шүүхийн шүүх хуралдааны энэ сарын 26-нд товложээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ