Эртэч гишүүдийн увайгүй PR үргэлжилсээр

Улс орон бүрийн өөдлөх дэвжих, өгсөх уруудахыг шийддэг гол хүмүүс бол яах аргагүй улс төрчид, засгийн газрын гишүүд байдаг. Эдгээр эрхмүүдийн хийх ажил нь хар ухаандаа эх орноо хэрхэн хөгжүүлэх тал дээр ард иргэдийнхээ төлөөлөл болон ухаалаг шийдвэр гаргаж, сонгогч түмэндээ сайхан амьдрал бэлгэлэх учиртай.

Гэвч Монголын төр өнөөдөр улсэх орны ирээдүй,нийгэм эдийн засгийн асуудал гэхээсээ илүүтэй өөрсдийгөө гэх аминчхан үзэлдээ нэрвэгдсэн, арчаагүй улс төрчдөөр дүүрчихээд байна.

Манай ард түмний төлөөлөгчдийндунд Улс төрч, Биснесмэн, Спортын мастер, эмийн санч, цэвэрлэгч, хилийн харуул, бөө, бөх, дуучин, нүүрний массажист гээд олон төрлийн авъяас билэгтэй хүмүүс бий.

Гэвч эдгээр авъяастнууд Монгол орноо хөгжүүлэх тал дээр хийсэн ажил, бүтээсэн зүйл тун хомс, зөвхөн Монгол улс сайхан болно гэсэн хий хоосон итгэлийг ард түмэнд амлан, өдөр шөнөгүй сенсацилсаар ирэх сонгуульд өрсөлддөг уламжлалтай.

Тэгвэл зарим гишүүд, улс төрчид 2016 онд болох сонгуулийн PR-таа аль хэдийнорсон байна. Өөрийн цахим хуудас, телевиз, сонин сайтуудаар тэдний төрх салхаа байлаа.

Жишээ нь нэг нь Л.Эрдэнэчимэг гишүүн бий биелгээгээр олныг алмайруулж, өөрийгөө ч гутаасан бол Д.Арвин арай намбтайгаар хүүхдийн төрөх эмнэлгийн алга дарам газрыг хуруу хумсаа хугалан байж цэвэрлэсэн. Олон жил халуунд халж, хүйтэнд хөрч байж УИХ-д шингэж чадсан Г.Уянга гишүүн залуу хосууддаа зориулж хайрын дуугаар шоудаад амжсан.

Үргэлжлэлийг эндээс ...

А.Гэрэлт-Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ