Засгийн газрын автобаазын жолооч, машины ченжүүд баяжих нь баараггүй боллоо
Төрийн өмчит 757 байгууллагадавтомашины ашиглалтын судалгаа хийжээ. Эдгээр байгууллагад 5058 автомашин ашиглаж байгаагийн 812 нь том оврын, 159 дунд оврын жип машин байна. Тэгвэл 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн дотор төрийн болон төрий өмчит компаниудын машинуудыг хүлээлгэж өгөх тухай Төрийн өмчийн хорооны даргын гарын үсэгтэй бичиг хаа сайгүй явж байгаа гэнэ. Эндээс хэдэн сонирхолтой асуултууд гарч ирж байгаа бөгөөд хурааж авсан машинуудын дараагийн хувь заяа нь сонирхол татаж байна. Дуудлага худалдаа нэрээр хэдэн дарга нарын ах дүү нарын карманд орох уу, аль эсвэл Засгийн газрын автобаазын хэдэн жолооч, засварчин ченжүүдийн карманд хэдэн төгрөг оруулах уу. Эсвэл зэвэрсэн төмөр болгох уу гэдэг асуудлууд гарч ирнэ.
Нэг машиныг 100 сая төгрөгөөр тооцлоо гэж бодоход 50 тэрбум төгрөг С.Баярцогтын карманд орох уу, Ч.Сайханбилэгийн карманд орох уу, улсын төсөвт орно гэдэг эргэлзээтэй л санагдаж байна?
Төрийн байгууллагын ажлыг эрэмблэхгүй хавтгайруулан төвлөрүүлэх гэж байгаа нь төрийн мөнгөөр худалдан авсан техник хэрэгслийг үнэгүйдүүлэх бодлого цаагуур нь яваад байгаа юм биш байгаа гэсэн хардлага байна.
Засгийн баазад бүгдийг нь төвлөрүүлээд баахан шоу хийх завсарт нь баазийн мэргэшсэн хүмүүс солих, холих, хулгайлах, эзэнгүйдүүлэх боломжийг бүрдүүлэх менежмент биш бизээ...
СЭТГЭГДЭЛ БИЧИХ