Э.Эрдэнэжамъян хилээр гарах эрхээ хасуулж магадгүй
Хууль зүйн дэд сайд асан Э.Эрдэнэжамъян Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан МАХН-ын дарга Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг Интерполоор зогсоох тухай захидал Интерполд илгээж байсан юм. Түүний уг үйлдлийг АТГ-аас албан тушаалаа урвуулан ашиглаж, мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан гэж буруутган шалгаж, шүүхээс ялласан юм. Шүүх түүнд улс төрийн албан тушаал эрхлэх эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах, 11 сая 520 мянган төгрөгөөр торгох шийдвэрийг шүүх гаргасан байдаг.
Тэгвэр түүнийг улсад учруулсан хохиролоо төлөхгүй бол хилээр гарах эрхийг нь хаана гэж сануулжээ. Тэрээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ