Ц.Элбэгдорж: Цензургүй асуухыг бодоорой
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан өнгөрөгч сарын 24-ний өдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өөрийн хөтлөн явуулдаг “Цензургүй яриа” нэвтрүүлэгтээ оролцох хүсэлтийг хүргүүлсэн байна. Тэгвэл Ерөнхийлөгч өөрийн цахим хуудсаар дамжуулан “Танай нэвтрүүлэгт оролцоно. Харин асуултаа цензургүй асуухыг бодоорой. Олны хариу авахыг хүсч байгаа асуултууд их байгаа байх” хэмээн жиргэжээ.
Тэгвэл сэтгүүлчЛ.Мөнхбаясгалан өөрийн цахим хуудаснаа “Ерөнхийлөгч "Цензургүй яриа" нэвтрүүлэгт урьсан урилгыг минь хүлээн авч өнөө өглөө хариу өглөө. Тэрбээр одоо Герман нисэж байгаа юм байна. Тиймээс ирэх долоо хоногийн даваа гараг буюу гуравдугаар сарын 9-ны 21.00 цагт нэвтрүүлэг төлөвлөж байна” хэмээн бичсэн байв. Ямартай ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цензургүй ярих эсэхийг тун удахгүй харах бололтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ