Элтон Жон Оросын тэрбумтны хүүг хөмсөггүй болгов

Британийн дуучин Элтон Жон тун өвөрмөц мэргэжлээр ажиллажээ. Тодруулбал тэрбээр үсчин болж, Оросын тэрбумтан, “Үндэсний нөөцийн корпораци”-ийн ТУЗ-ийн дарга Александр Лебедевийн хүү Евгений Лебедевийн хөмсөг, сахлыг хусчээ.

Элтон Жон алдарт банкирын хүүг царай муутай болгож буй бичлэгээ интернэтэд тавьсан байна. “Улаан хамарны өдөр”-т зориулсан сайн үйлсийн энэхүү арга хэмжээний хүрээнд бичлэгийг олон хүн үзэж, багагүй мөнгө цуглуулсан аж.

Элтон Жон “Энэ бол миний хувьд аз жаргалтай өдөр байлаа. Бас сайн найз Евгений Лебедевийнхээ сахлыг хусах нь тун тааламжтай ажил гэж бодож байсан. Тэр сахалтай олон жил явсан бөгөөд уйтгартай харагддаг болсон. Үүнээс гадна би түүнийг сахалгүйгээр ямар хүн байсныг ч мартах дөхжээ. Тиймээс бид Лебедевийг нүүрэн дээрх энэхүү аймшгаас нь салгахаар цугларсан” хэмээжээ.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ