Дуучин Г.Эрдэнэтунгалаг “Зөн билгийн тулаанд” уригджээ
Дуучин Г.Эрдэнэтунгалаг дуунд дуртай түмэн андахгүй сайн танина. Түүний “Дуулж л явахаас даа”, “Хайрлаарай” нэртэй кино концерт тавьж олны дунд шуугиан тариад авсан. Уран бүтээлийнхээ шуугианаас гадна жин хаялт нь мөн л олныг алмайруулсан.
Багын унаган махтай мярайлаг бүсгүй өнгөрсөн онд бие даасан тоглолтоо хийж гоолиг сайхан төрхөөрөө фэнүүдтэйгээ уулзсан юм. Өдгөө түүний тоглосон олон ангит уран сайхны кино үзэгчдийн хүртээл болж буй билээ. Тэрбээр шаггүй жүжигчин гэдгээ тус киноны Хонгороо гэх бүсгүйн дүрээр харуулж байна.
Тэгвэл дахин үзэгч түмэнтэйгээ нэгэн шинэ төрхөөр уулзах нь ээ. Тодруулбал, Монгол зөн билгийн тулаанаар зочноор уригдан оролцжээ. Уг нэвтрүүлэгт оролцож байгаа зөн билэгчид түүнийг хэрхэн мэдэрсэн бол. Мөн вагон дотроос хэр олон хүн дууч бүсгүйг олсон болов уу. Энэхүү тааврыг тус нэвтрүүлгээр тайлагдах биз ээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ