Н.Энхбаярыг хилээр гарахыг хоригложээ
МАХН-ын дарга Н.Энхбаярыг өнгөрсөн оны наймдугаар сард БНСУ-д эмчлүүлж байхад нь ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас дахин эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай мэдээлэл гарч байсан. Түүнд үүсгээд байгаа хоёр дахь хэрэг бол намын байрны хэрэг юм. Тодруулбал намын байр болох Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Империал Гоулд” ХХК-ийн өмчлөлийн 900 метр квадрат талбай бүхий байрыг МАХН-ын дарга Н.Энхбаяр залилан мэхлэх аргаар авсан хэмээн буруутгажээ.
Уг байрыг эзэмшиж байсан АНУ-ын иргэн А.Генсбургэд одоогийн МАХН-ын хоёр давхар цагаан байрыг эзэмшил газрынх нь хамт 1.5 сая ам.доллараар худалдан авахаар тохиролцсон ч үлдэгдэл нэг саяыг нь өнөөг хүртэл төлөлгүй их хэмжээний хохирол учруулсан гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар эрүүгийн хэрэг үүссэн нь тодорхой болсон.
Харин түүнийг хуулийн байгуулагынхан улсын хилээр гарах эрхийг хязгаарласан гэх мэдээлэл тараад байна. Эх сурвалжууд энэ мэдээллийг үгүйсгэхгүй байгаа ч Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар болон АТГ хоёр тусдаа хэргээр шалгаж буй гэдгийг хэлж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ