Хамгийн найдвартай топ 10 машин
Америкийн J.D.Power and Associates агентлагийн шинжээчид хамгийн найдвартай гэсэн 10 машиныг тодруулжээ. Ийм судалгааг энэ компани 26 дахь удаагаа явуулж байгаа бөгөөд энэ удаа 2012 онд үйлдвэрлэгдсэн автомашины эздээс санал асуулга авчээ. Жолооч нараас сүүлийн 12 сарын туршид ямар асуудал гарсныг асуусан бөгөөдмашины төрөл (марк) тус бүрд 100 жолоочоос санал авах замаар тодруулсан байна.
Энэ рейтингд 1-р байранд Lexus орсон бөгөөд 100 машинаас 89 гэмтэл нэрлэжээ. 2-рт Buick 100-аас 110 асуудалтай байсан бол 3-рт Toyota 100-аас 111 согог нэрлэжээ. Гэхдээ энд блютуз ажиллахгүй байсан, смартфон танихгүй, аудио системийн гэмтлүүд гэх мэт жижиг гэлгүй бүх согогийг оруулан нэрлэсэн байна. Харин хамгийн их гэмтэл согогтой нэрлэгдсэн машины тоонд Jeep-д 100- 197, Land Rover-т 100-258, харин Fiat-д хамгийн их буюу 100-273 гэмтэл нэрлэжээ.
100 машинд илэрсэн гэмтэл:
- Lexus-89
- Buick-110
- Toyota-111
- Cadillac-114
- Honda-116
- Porsche-116
- Lincoln-118
- Mersedes-Benz-119
- Scion- 121
- Chevrolet - 123
С. Раздук
СЭТГЭГДЭЛ БИЧИХ