Бодитоор амьдарч байсан гэгддэг босоо ороолонгууд

Өдөр нь хүн төрхтэй байгаад, шөнө нь чоно болж хувирдаг ороолон гэгч муу ёрын амьтаны тухай үлгэр, домог дэлхийн бараг бүх үндэстэн ястанд бий. Тэр болгонд ороолонг хамгийн хатуу ял шийтгэлээр устгаж байсан байдаг. Тиймээс энэ мэт амьтадын тухай бараг бүгд үлгэр домог, болсон яриа зэргээс сонсож байсан. Харин тэр бүгдэд итгэдэг хүн хэд байсныг хэлэх бэрх. Гэхдээ ороолон байдаг гэдэгт хамгийн их итгэдэг байсан хүмүүс нь европчууд. Ялангуяа, дундад зууны Европт хэдэн мянган хүнийг ороолон гэж буруутган эрүүдэн тамлаж, шатааж хороосон байдаг. Сүүлийн үед "Бүрэнхий", "Өөр амьдрал" гэх мэт кино гарч олон сая үзэгчдэд хүрсний дараа тийм амьтад үнэхээр байсан гэдэгт итгэдэг хүний тоо эрс нэмэгдсэн гэвэл онц хэтрүүлэг болохгүй байх. Гэхдээ түүхэнд үнэхээр жинхэнэ ороолон гэж өөрийнх нь болон олон тооны гэрчийн мэдүүлэгтэйгээр бичгдиж үлдсэн цөөнгүй тохиолдол байдаг. Өөрөөр хэлбэл үнэхээр бодит болсон гэдгийг нь архивт хадгалагдан үлдсэн баримтууд нотолдог гэсэн үг. Тэдгээрийн заримаас танд хүргэе.

20. Меремоисын ороолон Энн

Энэ бүсгүйг ороолон гэж 1623 онд Таллин хотноо бусад 12 эмэгтэй, 18 эрэгтэй хамт шүүн шатаасан байдаг. Тэрээр одоогийн Эстонийн нийслэл Таллинаас холгүй жижигхэн тосгонд төрж өссөн байдаг. Байцаалтын явцад тэрээрөдөрт нь хүний дүрээр байгаад, шөнөдөө чонод хувилан анд гарч дөрвөн жилийн турш ороолонгийн амьдралаар амьдарч ан хийдэг байсан гэж мэдэгдэж. Мөн өдөрт нь хүн төрхөнд орохоороо чонын арьсаа тариалангийн талбайд, чулуун дунд нуудаг байсан гэж мэдэгдэж байсан байх юм. Түүнийг нэг адуу, хэд хэдэн хонь, ямаа алсан гэж буруутган шатаасан байна. гэхдээ тэрээр чоно болж хувирч байсандаа өөрийгөө бууруутай гэж хүлээгээгүй байдаг.

19. Кляйн-Крамсын ороолон

Германы Кляйн-Крамс хотын орчим тогтмол ан хийдэг газар байжээ. Германы өнцөг булан бүрээс анд хорхойтой ноёд ирдэг. Гэтэл ойд хачин чоно бий болжээ. Чоно анчдаас огт үргэхгүй, суманд оногдохгүй, яг тулаад ирэхээр л гэнэт алга болдог. Нэгэн ангийн үеэр морин цэргийн нэгэн офицер нь хэсэг хүүхдүүд байшингаас орь дуу тавин гүйлдэн гарч ирэхийг харжээ. Хүүхдүүдийг хөөсөн хэн ч байхгүй байсан тул тэднээс яагаад орилоод байгаа, хэн айлгаад байгааг нь асуусан байна. Хариуд нь гэрийн эзний хүү нь аавыгаа эзгүй хооронд чоно болж хувираад айлгаад байна гэж. Офицер мэдээж итгэсэнгүй хартал хүүхдүүдийн гарч ирсэн байншингийн цонхон дээр чоно зогсож байснаа хэдхэн агшины дараа жижигхэн хүүхэд болж хувирахыг хараад ихэд гайхсанаа тэмдэглэн үлдээжээ.

18. Генри Гардинн

Тухайн үедээ Ромын ариун эзэнт гүрний мэдэлд багтдаг байсан Лимбург мужид 17 дугаар зуунд Генри Гардинн амьдардаг байжээ. Түүнийг 1605 онд хар шид хэрэглэсэн, чоно болж хувирсан ороолон гэж буруутган шүүсэн байна. Түүнийг болон өөр хоёр эрэгтэйг чоно болж хувираад хүүхэд рүү дайрч идсэн гэж яллажээ. Гардинн өөрийн буруугаа хүлээсэн тул шатаагдах ялаар шийтгүүлж, нөгөө хоёрыг нь суллан тавьсан ч хоёр жилийн дараа барьж авч шатаасан байна.

17. Дамарксус

Дамарксус, өөрөөр Дементус гэж нэрээр түүхэнд тэмдэглэгдсэн энэ хүн Эртний Грекийн Аркади нутагт буй Фаррас хотын нударган зодоонч, Олимпийн тэмцээнд удаа дараалан оролцож ялж байсан хүн байж. Тэр үеийн Грект Ликайон буюу Чонон уулын орой дээр Ликайяа нэртэй шашны зан үйлийг цөөнгүй явуулдаг байжээ. Энэ ёслолын үеэр Зевс тэнгэрт тахил өргөдөг. Тахил нь хүүхэд, тахилч нь чоно болон хувирдаг хүн. Зевс бурханы тахилчыг чоно болгон хувиргасны дараар тахил болгон өргөж байгаа хүүхэд рүү дайрч алаад идэх ёстой байж. Тахил өргөснөөс хойш тахилч нь 9 жилийн турш чоно хэвээр явна, гэхдээ хүний мах идэх ёсгүй. Дамаркус нь Зевст тахил өргөн чоно болсоны дараа 9 жил хүний махнаас татгалзсан тул Зевс өршөөж буцаан хүн болгон хувиргасан аж.

16. Бургундын ороолон Клаудия Гайар

Анри Боге нэртэй ламтан шулам чөтгөр, ороолонгийн ангууч гэдгээрээ зартай нэгэн гэж түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Кинон дээр гардаг Ван Хелсинг шиг. Тэрээр олон зуун хүнийг муу ёртой нөхцсөн гэж шүүхэд татаж шатаалгасан байдаг. Түүний гарт өртөн шатаагдсан олон хүний нэг нь Бургунди нутгийн Клаудия Гайар гэгч эмэгтэй. Нутгийн хэдэн хүн бүсгүйг сүүлгүй чоно болж хувираад бутны хажууд суухыг олон удаа харсан гэж хэлсний дараа түүнийг баривчлан эрүүдэж шүүгээд, дараа нь ял оноон шатаажээ. Шүүх ажиллагааг удирдсан шүүгч нь "Тэр эмэгтэйг буруутай гэдгийг бүх зүйл гэрчилж байсан. Эрүүдэх, тамлах үед яаж ч хүч гаргасан түүнийг уйлж байхыг хэн ч хараагүй, ядаж дусал нулимс ч унаагаагүй" гэж тэмдэглэсэн нь хадгалагдан үлджээ.

Үргэлжлэлийг эндээс ...

СЭТГЭГДЭЛ БИЧИХ