Авраам Линкольны үйл хэрэг, нас барсан шалтгаан
Английн Норфолк гүнлигээс гаралтай Линкольны гэр бүл 17-р зууны эхний хагаст Америкт цагаачлан ирж суурьшсан гэдэг. Тэдний гэр бүл угаасаа ядуу зүдүү амьдралтай байсан бөгөөд Массачусетс, Пенсильвани, Виржини, Кентукки, Индиана, Иллинойс гээд Хойд Америкийн колонийн мэдлийн газар нутаг тэлэх тутам улам бүр баруун зүгт шилжин нүүдэг байлаа. Линкольны гэр бүл жирийн тариачид байсан агаад дүнзэн овоохойд амьдарч, хүнс хоолоо хүнд хэцүү хөдөлмөрөөр, бас ан хийж олдог байлаа. Өсвөр насандаа Авраам Линкольн нарийн завины сэлүүрчнээр ажиллаж, Миссисипи голоор Иллинойсоос Луизиана хүртэл ачаа тээвэрлэдэг байв.
1832 онд 23 настай байхдаа тэрбээр анх удаа Иллинойс мужийн хууль тогтоох хуралд суух эрхийн төлөө өрсөлджээ. Сонгуулийн өмнөх түүний хөтөлбөрийн гол асуудал нь Сангамон голын сав газрыг өргөсгөж, усан онгоц явах боломжийг нээх явдал байв. Хэдийгээр Линкольн сонгуульд ялагдсан ч гэсэн хожмоо түүний төлөвлөгөө амьдралд хэрэгжиж, Иллинойсын ойн бүст амьдрах ядуу зүдүү иргэдийн амьдралд маш их ашиг тусаа өгчээ. Авраам Линкольн боловсролын хувьд гэвэл дунд сургуульд ердөө жил хагас хугацаанд сурсанаар хязгаарлагдаж байв. Гэвч дараа нь тэр ном унших дуртай болж, 25 насандаа Иллинойс мужийн жижигхэн Нью Салем хотхонд жижиг наймаачин байхдаа Английн эрх зүйн тухай номуудыг нэлээдгүй уншиж, хууль тогтоох асуудлыг шимтэн сонирхож эхэлжээ. Тэр үед тэрбээр хэдийнэ Вигуудын нам буюу газар тариаланчид-ардчиллагчдын эсрэг зогсдог модернист, протекционист эдийн засгийн бодлогыг баримтлагчид болох аж үйлдвэрлэгчдийн намын үнэнч гишүүн нь болсон байлаа. Вигууд бол хойд зүгийн нам байв. Учир тэдний Дундад баруун хэсэгт /Висконсин, Иллинойс, Мичиган, Охайо/ болон Зүүн хойд хэсэгт /Массачусетс, Нью-Йорк, Пенсильвани/ зэрэгт ихээхэн дэмжлэг авч байлаа. Вигууд хөдөө аж ахуйн салбар өндөр хөгжсөн Өмнөд зүгт боолчлолыг түгээх асуудлыг хүчтэй эсэргүүцэж байв.
Харин Өмнөд хэсэгт гол төлөв ардчиллагчид буюу боолын хөдөлмөрийг мөлжих зарчим дээр баялгаа бүтээдэг газар тариалагчдын нам хүчээ авсан байлаа. 1834 онд Линкольн хоёр дахь удаагийнхаа оролдлогоор Иллинойсын хууль тогтоох хуралд сонгогдож, орон нутгийн вигуудын тэргүүн нь болж чаджээ. Чухам тэр үеэс л түүний гарамгай илтгэгч авъяасын талаар үлгэр домог шиг зүйлийг ард түмэн дунд яригдаж эхэлсэн юм. ѫүний сацуу түүний нэр хүнд огт гутаагдаагүй цэвэр хэвээрээ байв. Тэр үнэнч шударга, нямбай, дэс дараатай, хэний ч санал болгосон авилгал, ятгалганд автдаггүй байсан тул улмаар “Үнэнч Эйб” /Honest Abe/ хочийг авчээ.Гэвч 1846 онд Линкольн улс төрийн маш том алдаа гаргасан нь тэрбээр Мексиктэй хийх дайныг эсэргүүцэж үг хэлэх болсон явдал байв. Энэ дайн маш өргөн цар хүрээтэй байсан агаадТехас, Калифорни, мөн түүнчлэн эдүгээ Нью-Мексико, Аризона, Юта, Невада мужуудын байрлаж байгаа өргөн уудам газар нутгийг АНУ-д нэгтгэснээр төгссөн билээ. Тэр үед дөнгөж эхлээд байсан шударга Эйбын улс төрийн замнал дуусгавар болсон юм шиг байв. Тэр мужийн хууль тогтоох хуралд ахин сонгогдох оролдого хийсэнгүй, харин өмгөөлөгчийн ажилд анхаарлаа төвлөрүүлжээ.
Гэхдээ чухам энэ л нэр хүндээрээ тэрбээр бүх үндэстэн даяар алдаршиж чадсан билээ.Линкольн болон түүний түншүүдийн явуулж байсан хэргүүдийг 400-гаас дээш удаа Иллинойс мужийн дээд шүүхэд хэлэлцэж байлаа. Тэдний олонх нь, тухайлбал “Херд Rock Island-ын эсрэг” зэрэг хэргүүд нь мужийн төдийгүй улс орны хувьд маш том ач холбогдолтойд тооцогддог байлаа. Түүнээс гадна шударга Эйб өөрийн цэврээрээ байгаа нэр төрийг нэг ч удаа хөөдөөгүй бөгөөд эд материалын хувьд ч нэлээдгүй боломжтой болж, бас гайхамшигтай илтгэгч гэдгээ баталж чаджээ. Тэр үеэр Вигуудын намын од бөхөж байлаа. 1852 онд тус намыг олон жил тэргүүлсэн Генри Клэй нас барж, түүнийг орлочих чадалтай хүн олдсонгүй. 1854 онд нөлөө бүхий сенатч, ардчиллагч Стивен Дугласын шаргуу шаардлагаар Канзас болон Небраска мужуудын хууль батлагдаж, үүний ачаар нутгийн оршин суугчид өөрсдийн газар нутаг дээр боолчлолыг хүлээн зөвшөөрөх эсэхийг өөрсдөө тодорхойлох эрхтэй болжээ. Гэвч энэ нь 1820 онд боолчлолыг эсэргүүцэгч болон дэмжигч нар харилцан тохиролцож гаргасан, Их Талд /үүнд Канзас, Небраска ч багтдаг байв/ боол эзэмших явдлыг хориглосон Миссурийн тохиролцоо гээчтэй зөрчилдөж эхэлжээ. Дуглас бол Линкольны нутгийн хүн байв. Тэрбээр Сенатад Иллинойс мужийг төлөөлдөг байлаа.
Чухам Линкольн энэ хуулийн эсрэг тэмцлийг удирдахад хүрчээ. Иллинойст тэрбээр вигууд, хойд нутгийн ардчиллагчид, орон нутгийн жижиг нам болон байгууллагуудаас бүрдсэн Хойд зүгийн хүчирхэг намыг байгуулж, Вигуудын намын хийж чадаагүй зүйл буюу Хуучинсаг үзэлтэй өмнөдийн газар тариаланчдын дарангуйллыг сөрөн зогсохын тулд аж үйлдвэрлэгчид, аж үйлдвэрийн хөгжлийн талыг баримтлагчдыг нэгтгэх зорилготой байлаа. Үүсгэн байгуулагч өвөг дээдсийн уг санаанд үнэнч гэдгээ онцлон тэмдэглэхийн тулд тэд шинэ намаа Бүгд Найрамдах Нам гэж нэрлэжээ. 1858 онд Бүгд найрамдах намаас Линкольныг Сенатад нэр дэвшүүлэв. Түүний өрсөлдөгч тухайн үедээ Ардчилсан намын хамгийн нөлөө бүхий хүн, бас хамгийн хүчирхэг сенатчдын нэг Стивен Дуглас байлаа. Сонгуулийн ажлын үеэр өөрийгөө дэлхийн хамгийн уран сэцэн үгтэй, авъяаслаг илтгэгч гэсэн цуу алдраа батлаж Линкольн ард түмэн эв нэгдэлтэй байх нь зайлшгүй чухал бөгөөд үүнд хамгийн гол дайсан нь боолчлолын тухай яриа хэмээн батлан илтгэж байв. “Улс орны ард түмний тал хэсэг нь боолчлогдож байхад нөгөө тал нь эрх чөлөөтэй явна гэж байж болошгүй зүйл” хэмээн тэр тунхаглаж байв. Дуглас нэг талаас ардчилсан улс оронд боолчлогдох эсэхээ сонгох эрх нь Засгийн газарт бус харин ард түмэнд байх ёстой гэж нотлож байлаа. Линкольн Дугласаас ялимгүй их хувийн санал авсан боловч хүн ам шигүү суурьшсан газруудад Дуглас ялсан бөгөөд эцэст нь сонгогчдын дунд ялимгүй давуу талыг олж Сенат дахь суудлаа хадгалж үлджээ.
Гэхдээ энэ нь Авраам Линкольн болон Стивен Дуглас нарын хоорондын өрсөлдөөний зөвхөн эхлэл байсан бөгөөд 19-р зууны дунд үеийн АНУ-ын улс төрийн амьдралд дуулиан тарьжбайв. Тэдний тэмцлийн хоёрдугаар үе 1860 онд болсон ерөнхийлөгчийн албан тушаалын төлөөх тэмцэл байв. 1860 оны арваннэгдүгээр сард буюу дайны үед АНУ-д улс төрийн нэгдмэл орон зай бараг үгүй болсон байв. Ерөнхийлөгчийн сонгуульд Авраам Линкольны нэр өмнөдийн есөн мужийн санал хураалтын эмхтгэлд бүр багтаа ч үгүй байв. Бүгд Найрамдахчууд түүний нэрийг Өмнөд хэсэгт дэвшүүлэхийг оролдсонгүй. Гэхдээ ардчиллагчдынхан эв нэгдэлгүй байсан явдал нь тэдэнд тус болж Өмнөд хэсгийн нийт сонгогчдын саналыг “хойд зүгийн ардчилагч” Стивен Дуглас, “Өмнө зүгийн ардчилагч” Жон Брекинриж, мөн түүнчлэн ѫндсэн хуулийн зөвлөлийн намыг төлөөлж оролцсон Жон Белл нар эн тэнцүүхэн хувааж авчээ. Линкольны хувьд тэрбээр Массачусетсаас авахуулаад Миннесота хүртэл хойд зүгийнхний саналыг тэр чигт нь авсан бөгөөд түүнчлэн Калифорни, Орегоны сонгогчдын ч сэтгэлийг татаж чадсанаар бараг хоёр сая сонгогчийнсаналыг авч /энэ нь 40 хувь гэсэн үг/, мөн эрх мэдэл бүхий сонгогчдын төлөөлөгчдийн саналын 180 санал авчээ. Стивен Дуглас түүний өрсөлдөгчдийн дундаас хамгийн хүчтэй нь байв /тэр 1.4 сая санал буюу нийт саналын 30 хувь/. Гэвч сонгуульд ялагдсан хүмүүсийн дундаас сонгогч төлөөлөгчдийн саналыг хамгийн өндөр авсан хүн бол Брекинриж байлаа. /72 санал/ Линкольн сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр хойд зүгийн оршин суугчдад хандан өмнөд хэсгийнхэнтэй дайтахгүй гэдгийг баталж байлаа. Тэр Өмнөд зүгт боолчлол оршиж байхыг хориглохгүй агаад зөвхөн тэрнээс бусад газар боолчлол тархахгүй байхыг хүсч байгаагаа хэлж байв. Гэвч хагарал аль хэдийнэ эхэлсэн байлаа.
1860 оны арванхоёрдугаар сарын 20-нд Өмнөд Каролин АНУ-ын бүрэлдэхүүнээс гарч байгаагаа зарлав. 1861 оны нэгдүгээр сард түүний жишгийг дагаж Миссисипи, Флорида, Алабама, Жоржи, Луизиана ч дээрх үйлдлийг давтсан бөгөөд хоёрдугаар сарын нэгэнт Техас АНУ-ын бүрэлдэхүүнээс гарав. 1861 оны хоёрдугаар сарын долоонд эдгээр долоон муж Америкийн тусгаар тогтносон мужуудын эвслийг байгуулж, түр зуурын нийслэлээр Алабама муж дахь Монтгомери хотыг товлож байгаагаа мэдэгджээ. Хоёрдугаар сарын 9-нд Бие даасан мужуудын үндсэн хуулийн хуралдаанаар өөрийнхөө ерөнхийлөгчөөр дунд гарын тариалан эрхлэгч, өмнө нь цэргийн сайд болон сенатч байсан Жефферсон Дэвисийг сонгосон байна. Хоёрдугаар сард Вашингтонд ерөнхийлөгч асан Жон Тайлерын удирдсан бага хуралдаан нь нам тайван болсон ч бүтэлгүйтэхэд хүрэв. Учир нь түүнд тусгаар тогтносон мужуудаас нэг ч төлөөлөгч ирээгүй бөгөөд түүнчлэн Арканзас, Мичиган, Минессота, Висконсин болон баруун Калифорни, Орегоны төлөөлөгч нар ч оролцсонгүй. Гуравдугаар сарын дөрвөнд өөрийн тангараг өргөх ёслолын үеэр Линкольн тусгаар тогтносон мужуудын эвслийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа, гэхдээ тэдэнтэй дайтах санаагүй байгаа, бас Өмнөд хэсэгт боолчлолыг хориглох бодолгүй гэдгээ мэдэгджээ. Тэгэхэд шинэ ерөнхийлөгчийн энх тайвныг эрхэмлэсэн байдал хүн бүхний дэмжлэгийг авч чадахгүй байв: зарим нэг хойд зүгийн амбан захирагч нар дайнд бэлдэж хэдийнэ зэвсэг худалдан авч, сайн дурын цэргүүдийг элсүүлж эхэлсэн байлаа.
Нэгдсэн мужуудын эвслийн байдал тун эмзэг байв: учир нь тэдний газар нутаг дээр ерөнхийлөгчид, өөрөөр хэлбэл хойд зүгийнхний мэдэлд байх хэд хэдэн цэргийн бэхлэлтүүд байрлаж байв. Өмнөд Каролиныг салан тусгаарласны дөнгөж дарааханзарим бэхлэлтийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд Холбоотны Өмнөд хэсэг дэх цэргийн гол төв нь Өмнөд Каролины Чарльстон хот дахь Самтер бэхлэлт анги болов. Нэгдсэн мужуудын эвсэл хоёр сарын турш тус цэргийн ангийн дарга дэслэгч Роберт Андерсоныг Самтерын бэхлэлтийг бууж өг хэмээн ятгасан авч тэрбээр зөвшөөрсөнгүй. Дөрөвдүгээр сарын 12-нд Жефферсон Дэвисийн тушаалаар өмнөдийнхэнтус цайз руу руу эрчимтэй буудаж эхэлсэн агаад дараа нь бүр дайран эзлэлтийг эхлэв. Дөрөвдүгээр сарын 13-нд Андерсоны бэхлэлт бууж өгчээ.Үүний дараа Линкольн өмнөдийнхөн эмх замбараагүй байдал үүсгэсэн хэмээн мэдэгдээд улмаар сайн дурынхныг армидаа элсүүлэхийг тушаажээ. Боолын эзэмшил бүхий дөрвөн муж Арканзас, Теннеси, Хойд Каролин, Виржини нь Холбоотны армид цэргээ явуулахаас татгалзаж нэгдсэн мужуудын эвсэлд нэгдэв. Нэгдсэн мужийн нийслэлийг Виржинийн Ричмонд руу нүүлгэн шилжүүллээ. Ингээд төрийн нарийн бичгийн дарга Уильям Сьюард мэтийн радикал үзэлтнүүдээс ялгаатай нь Линкольны огт хүсээгүй иргэний дайн эхэлжээ.
Алдарт мөрдөгч Аллан Пинкертоны хамт (зүүн гар талынх Аллан Пинкертон)
Линкольн хар ажилчин, наймаачин, өмгөөлөгч, улс төрч байсан ч түүнд дайны талаар ямар ч туршлага байсангүй. Албан ёсоор бол түүний Мичиганы нутаг дэвсгэр дээр 1832 онд маш хурдан болж өнгөрсөн индианчуудтай хийсэн дайнд оролцсон гэх авч тэр нэг ч дайн тулааныг үзээгүй юм.Гэсэн ч тэр дайны стратегийг боловсруулахад тун идэвхтэй оролцохыг эрмэлздэг байлаа. Түүнд цорын ганц хүсэл байсан нь аль болох түргэн дайныг дуусгах эрмэлзэл байлаа. ѫүнийг олон нийт, ард түмэн ч шаардаж байв. Хэдийгээр Линкольн хүн сонгож авахдаа гарамгайгаараа гайхагддаг байсан ч Нэгдсэн мужийн армийг удирдаж байсан генерал Роберт Лигийн гайхамшигтай чадварлаг байлдааны бодлоготой дүйцэхүйц ерөнхий командлагч түүнд олдохгүй нэлээд удав. Эцэст нь хойд зүгийнхэн ялалт байгуулж байсан ч /тухайлбал 1863 оны долоодугаар сард Пенсильвани дахь Геттисбергт/ тэд үүний үр шимийг ашиглаж чадахгүй, дайн ахин сунжран үргэлжилсээр л байв. Хойд зүгийнхэн дайнаас залхаж, үүнээс болж 1864 оны намар болсон ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн өмнөхөн Линкольны нэр хүнд тун эргэлзээтэй болж эхэлжээ. Гэхдээ энэ л үед ерөнхийлөгч өөрт хэрэгтэй хүмүүсийг олж чадсан байна.
1864 оны хавар гэхэд байлдааны ажиллагааны баруун хэсэгт /Миссисипийн сав газар/ хойд зүгийнхний ажил хэрэг зүүн хэсгийнхнээс /Виржини, Мэриленд, Пенсильвани/ илүү дээрдэж байгаа нь тодорхой болжээ: Виржинийн чиглэлд генерал Улисс Грантыг илгээсэн агаад тэрбээр баруун зүгт хэд хэдэн чухал байлдаанд ялалт байгуулсан байв. Баруун зүгт түүнийзалгамжлагчаар ойр дотны нөхөр генерал Уильям Шерман болов. Энэ хоёр хүн өмнөх хойд зүгийнхэн хүн амд болон байлдааны талбарт их хэмжээний хохирол амсахгүй байхыг эрмэлзэж, баримталж байсан стратегиэс татгалзаж, ширүүхэн дайныг явуулах болов. Тэр дундаа Грант Өмнөдийнхөнтэй олзлогдогсод солилцохоос бүрмөсөн татгалзаж, улмаар нэгдсэн мужийнхны арми хүнээр дутаж эхлэв. Грант, Шерман нарыг замдаа тааралдсан юм болгоныг үнс нурам болгож байна хэмээн ширүүхэн шүүмжилж байсан ч тэдний үйлдэл дайныг дуусгах магадлалтай байсан тул өршөөж байв. 1864 оны есдүгээр сарын 2-нд Шерман баруун зүгээс Жоржи руу давших үедээ Атлантаг эзлэн авчээ.
Энэ хотод одоо ч гэсэн гарч байгаа бүхий лтаагүй явдлын талаарярихдаа хүмүүс “Шерман эргэж ирлээ” гэцгээдэг. Шерманы явуулсан дараагийн давшилт нь “Далай руу” гэсэн нэртэй байсан агаад12 дугаар сарын 22-нд Саваннагийн боомтыг эзэлж авсанаар төгссөн бөгөөд нэгдсэн мужийн эвслийн батлан хамгаалах чадварыг бүрмөсөн үгүй хийжээ. Жоржиг юу ч үгүй болтол сүйрүүлсэн байв. Гэвч зүүн хэсгийнхэн ялалт ойртож байгааг мэдэрч, улмаар Линкольныг ахин ерөнхийлөгчөөр сонгов. Гэхдээ энэ удаад Бүгд найрамдах намын төлөөлөгч гэсэн утгаар биш харин ѫндэсний нэгдлийн нам буюу бүгд найрамдахчууд, хойд зүгийн ардчиллагч нарын эвслийн төлөөлөгч гэсэн үүднээс сонгосон байлаа. Дэд ерөнхийлөгчөөр ардчиллагч Эндрю Жонсон буюуөмнөдийн Теннесийн амбан захирагч асан томилогдлоо. 1865 оны дөрөвдүгээр сард Грантын цэргүүд Ричмондыг эзлэж авав. ѫүний дараа бүслэлтэнд орсон генерал Ли бууж өгөв. 1865 оны дөрөвдүгээр сард Самтер бэхлэлтийг бууж өгсөнөөс хойш яг дөрвөн жилийн дараа дайны эхэн үед бэхлэлтийг удирдаж байсан өнөө Роберт Андерсонахин цайзныхаа орой дээр Холбоотны дарцгийг хийсгэжээ. Тэр үед тэрбээр дэслэгч биш харин генерал болсон байлаа. Тавдугаар сард Нэгдсэн мужуудын Засгийн газрыг албан ёсоор татан буулгав. Тавдугаар сарын 10-нд Нэгдсэн мужийн ерөнхийлөгч Жефферсон Дэвис олзлогдож, дараагийн хорин жилд төрөөс урвасан хэргээр шоронд өнгөрүүлсэн байна. Дашрамд хэлэхэд түүнд хэзээ ч ял тулгаагүй юм. 1869 онд түүний ялыг цагаатгаж, тэрбээрхожмоо тайван амьдралаар амьдарсаар 1889 онд нас нөгчсөн билээ.
БААТАРЛАГААР АМЬ ҮРЭГДЭХҮЙ
Хойд зүгийнхэн Иргэний дайнд ялалт байгуулсаны дараа нэгээхэн хүндрэлтэй зүйл байсан нь түүнийг Өмнөд хэсэгтэй улс төрийн болон эдийн засгаар холбоог сэргээх явдал байв. Линкольн амь үрэгдэгсдийн шарилыг хүндэтгэж, хэд хэдэн удаа өршөөл үзүүлсэн бөгөөд Холбоотнуудын булаан эзэлсэн мужуудад аль болох хурдан хугацаанд орон нутгийн засаг захиргааны байгууллагуудыг байгуулахыг шаардаж байв. Түүнээс гадна тэр өмнөд мужуудад их хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байв. Боол эзэмшлийн асуудал хэрхэн шийдэгдэх нь бүр 1862 онд дайн ид болж байхад шийдэгдсэн билээ. Урьд өмнө боолуудыг нөхөн төлөөсөөр суллахыг дэмжиж байсан Линкольн одоо боолуудыг чөлөөлөх нь зайлшгүй зүйл гэж шийджээ. Тэрбээр Эрх чөлөөний тунхаг бичигт гарын үсэг зурж, Холбоотны эсрэг үймээн самуун дэгдээсэн хүмүүст хамаарагдах бүх боолчуудыг эдүгээ үүрд мөнх эрх чөлөөтэй болсоныг зарлан тунхаглав. Ингэснээр Линкольн үзэл суртлын шинэ үндэслэлийг бий болгов. Хоорондоо үл нийцэгч амьдралын хэв маяг, хөгжлийн загварын хоорондын тэмцлээс /аж үйлдвэржсэн Хойд зүгийнхэн, газар тариалангийн Өмнөд зүгийнхний хоорондын тэмцэл/ энэ нь бүх хүмүүсийн эрх чөлөө, тэгш эрхийн төлөөх тэмцэл болж хувирлаа.
1865 онд дайн дууссаны дараа АНУ-ын Үндсэн хуулинд арвангурав дахь засвар өөрчлөлт орсон бөгөөд үүгээр улс орон даяар боол эзэмших явдлыг хориглосон байлаа. Түүгээр барахгүй 1864 оны дөрөвдүгээр сарын 11-нд хамгийн сүүлчийн удаа Цагаан ордны өмнө үг хэлэхдээ Линкольн “Негрүүдэд сонгох эрх олгох болно” хэмээн мэдэгджээ. “Боолчлолын эсрэг дайн”-ы тухай домог болсон яриаг үгүйсгэх дараа дараагийн олон оролдлогууд бүтэлгүй болж байв. Бүгд найрамдахчууд дараагийн хагас зуун жилийн турш АНУ-ын улс төрийн амьдралд зонхилох байр суурийг эзлэж, Улисс Грантаас авахуулаад хойд зүгийн олон генералууд ээлж дараалан ерөнхийлөгчөөр сонгогдож байсан бөгөөд тэдний хэн нь ч “негрүүдийг чөлөөлөн суллагч”-ийн үйл ажиллагааг бусниулах оролдлогыг хэнд ч олгоогүй юм. Линкольны амьдралын хувьд бүх зүйл тийм энгийн байсангүй. Хойд зүгт олон хүн өмнөдийнхэнтэй харилцан тохиролцож, эвлэрэхийг шаардаж байв.
Ерөнхийлөгч улам бүр радикал үзэлтэй болох тусам тэдний дургүйцэл нэмэгдэж байлаа. Хэрэв өмнөдийнхөн газар нутаг дээрээ боолчуудаа авч үлдэхийг хүсч байгаа бол энэ нь тэдний хэрэг гэж тэд үзэж байв. Улс төрийн системд эдгээр үл зөвшөөрөгч нарыг “Дэлхийн ардчиллагчид” буюу Хойд зүгийн Ардчилсан намын доторх бүлэг гэж нэрлэсэн билээ: бүгд найрамдахчууд тэднийг “зэс толгойтнууд гэх агаад энэ нь гэнэт дайрдаг ч хүн алах тийм хортой биш зэс толгойт могойтой зүйрлэсэн нь тэр аж. Тэд Линкольныг дайнаар далимдуулан тэр гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг өргөтгөсөн, мөн генерал Грант, Шерман, Шеридан нарт хэрцгий дайн явуулах эрхийг олгосноор ард түмнийхээ генийг үгүй хийсэн гэж буруутгаж байлаа. Дайны төгсгөлд нэн ялангуяа Линкольны 1864 оны сонгуульд ялсаны дараа түүний амийг хөнөөх талаар цөөнгүй хүмүүс санаархаж байв. Тэдний дунд маш алдартай театрын жүжигчин Жон Уилкс Бут байсан агаад зарим шүүмжлэгчид түүнийг “Америк дахь хамгийн дур булаам залуу” хэмээн нэрлэдэг байлаа. Бут “Линкольн нь түүний төрөлх Мерилэндын газар нутаг дээр “дайны цаг үеийн хуулийг” нэвтрүүлэх тухай тушаал хийгээд Боолуудыг чөлөөлөх тухай тунхагийг Үндсэн хууль зөрчсөн хэрэг гэж үзэж байв. Эцсийн эцэст Линкольн бол өөдгүй мангас гэсэн шийдвэрт тэр хүрчээ. Тэр үеийн өмнөдийнхний нэгэн адил Росын бүгд найрамдах үзэлд хэт автсан тэрбээр Линкольны амийг егүүтгэхээр шийджээ. Нотлогдоогүй баримтаас үзэхэд Бут Хойд зүгт үйл ажиллагаа явуулдаг Өмнөд зүгийг дэмжигч “Алтан тойргийн баатрууд” хэмээх нууц нийгэмлэгийн гишүүн байсан гэнэ.
1864 оны арваннэгдүгээр сард Линкольныг ахин ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа тэрбээр ерөнхийлөгчийг хулгайлж, Ричмондод аваачин, Нэгдсэн мужуудын засгийн эрхийнхэнд шилжүүлэх гэсэн төлөвлөгөөг боловсруулсан байлаа. Гэвч тэр болон түүнтэй санаа нэг цөөн хүмүүс энэхүү ажиллагаанд бэлтгэж байх үеэр Грант Виржинид өргөн цар хүрээтэй дайралт хийснээр Ричмонд сүйрэн унахад хүрчээ. Энэ үед хуйвалдагчид анхныхаа төлөвлөгөөг өөрчилж, ерөнхийлөгч Линкольн болон дэд ерөнхийлөгч Жонсон, төрийн нарийн бичгийн дарга Сьюард нарыг нэгэн зэрэг хөнөөж Холбоотны Засгийн газарт эмх замбараагүй байдлыг бий болгохоор тохиролцов.Дөрөвдүгээр сарын 11-нд Бут ерөнхийлөгч Линкольны негрүүдэд сонгох эрх олгоход бэлэн байгаагаа мэдэгдэж үг хэлж байхыг сонсоод уур бухимдал нь буцалж эхлэв. Дөрөвдүгээр сарын 14-нд тэрбээр Линкольныг Вашингтоны Форд театрт английн жүжгийн зохиолч Том Тейлорын “Манай америк хамаатан” инээдмийн жүжиг үзэх гэж байгааг олж мэдэв. ѫүнээс сайхан боломж түүнд олдохгүй гэж шийдсэн тэрбээр шийдэмгий алхам хийхээр шийдэв. Түүнийг сайн мэддэг тэр театр руу тэр очиж ерөнхийлөгчийн суух ложид оров.
Тэрбээр хананд бяцхан нүх гаргаж, тэнд болж байгаа зүйлийг ажиглахаар болов. Орой нь тэр халаасандаа “дерринжер” хэмээх жижиг гар бууг хийн театрт эргэн очсон бөгөөд ажиглах байр суурийг эзлэв. Оройн 10 цагт танхим дүүрэн хүмүүс нирхийтэл инээлдэж байхад Бут лож руу гараад Линкольны дагз руу бууджээ. Дараа нь тэр лоожны хаалт даван харайж гараад латин хэлээр “Sic simper tyrannis” гэж орилжээ. /”Мангасуудын хувь зохиол ийм байдаг юм” яг л Цезарийг алчихсан мэт тэр хэлжээ. Түүнээс гадна Хойд Америкийн колониудын бие даасан байдлыг тунхаглах үед энэ нь Виржини дахь өмнөд цэргийн армийн уриа байжээ/. Дараа нь шууд тайзан дээр гарсан байна. Буй болсон эмх замбараагүй байдал дундаас алуурчин өндрөөс унахдаа хөлөө гэмтээсэн ч гэсэн оргон зайлсан байна. Бут театраас нууц хаалгаар гараад Мерилэнд муж дахь Сэмюэль Маддын гэр хүртэл зогсолтгүй давхисан гэдэг. Мад эмч байсан тул боломжийн хэрээр түүний бэртсэн хөлийг эмчилж өгчээ. Дараа нь ерөнхийлөгчийг хөнөөсөн алуурчин өөр нэг хуйвалдагч Дэвид Хэролдтой нийлэн Виржини руу явахаар төлөвлөж байв. Ард түмнийг зовоогчийн амийг хөнөөснөөр ард түмэн Өмнөд зүгийнхний доромжлогдсон эрхийг сэргээх тэмцлийг өрнүүлэх байх хэмээн найдаж байлаа. Түүний адил үйл хэрэгтэн өмнөх болон хойд үеийн залгамжлагч нарын нэгэн адил /Бут, 1881 онд Александр II-ыг егүүтгэгч Оросын босогчид, ерөнхийлөгч Уильям Маккинлиг алсан Леон Челгош нар гэх мэт/түүнийг таагүй явдал хүлээж байв. Линкольн алдар нэрийнхээ оргилд байхдаа амь үрэгдсэн агаад Бут түүнийг егүүтгэснээр түүний ялагч, чөлөөлөгчийн алдар нэрийг улам бадраахад хүрчээ.
Хойд зүгийнхэн хөдөлгөөнд орж, өмнөд зүгийнхэн нам жим байв.Бутын төлөвлөгөө нурсан учир нь дэд ерөнхийлөгч Жонсон, төрийн нарийн бичгийн дарга Сьюард нар амьд үлдсэн явдал байв. Халдлагын үеэр Сьюард шархадсан ч гэлээ удалгүй эдгэрсэн, харин Жонсонг алах ёстой байсан алуурчин Вашингтоноос зугтааж, бодсон зүйлээ хэрэгжүүлж чадаагүй. Эндрю Жонсон дөрөвдүгээр сарын 15-нд АНУ-ын 17 дахь ерөнхийлөгчөөр тунхаглагдаж, харин дөрвөн жилийн дараа ерөнхийлөгчийн сонгуульд Бутын зүрхнээсээ үзэн яддаг байсан генерал Уллис Грант гарчээ. Бут, Херолд нарыг 25 цэргийн бүрэлдэхүүнтэй, Эдвард Догертигээр ахлуулсан отряд мөрдөж байв. Дөрөвдүгээр сарын 26-нд тэд алс хол орших Гарретын эдлэн газарт тэднийг олсон байна. Хералд тэр даруй бууж өгсөн бол Бут пинд нуугдаад цэргүүдийн өөдөөс галлаж байв. Хариуд нь цэргүүд пинг шатаажээ. Бутыг тэндээс гарахыг оролдоход дэслэгч Бостон Корбет түүнийг хүзүүнд нь шархдуулжээ. Линкольныг алсан түүнийг пингээс гаргаж аваад тусламж үзүүлэхийг оролдов. Гэвч сум нугасны тархийг гэмтээсэн тул тэр хөдөлж чадахгүй байлаа. Тэр цэргүүдийн гар дээр гурван цагийн дараа нас нөгчсөн юм. “Харанхуйн баатар” киноны баатар тойргийн прокурор Готэм Сити Харви Дэнтигийн “Нэг бол баатарлагаар үх, эсвэл өөдгүй амьтан болтлоо амьдар” гэж хэлсэн үнэн бол өөрийн алдар нэрээ мандуулж, бас АНУ-ын дөчин дөрвөн ерөнхийлөгчийн хамгийн шилдгээр түүхэнд бичүүлэх боломж олгосных нь төлөө нөгөө ертөнцөд байгаа Линкольн Жон Уилкс Бутад талархал илэрхийлэх ёстой болов уу.
ЧИЙРЭГ БАДРИУН ЭЙБЫН ТУХАЙ
Линкольн 193 сантиметр өндөр байхдаа 70 гаран кг жинтэй байсан агаад ер бусын хүчтэйгээрээ гайхагддаг байлаа. Тэрбээр ер бусын урт гар, хөлтэй, бас хачин жигтэй, эрхтэнүүд нь өөр хоорондоо ижил төстэй бус нүүр царайтай байв. Алдарт сахлаа тэрбээр 50 насандаа тавьжээ. Тэрбээр урьд өмнө хумхаа өвчин, цэцэг өвчнөөр өвдөж байсан бөгөөд хөлөө хөлдөөж, олон удаа янз бүрийн бэртэл авч байжээ. Хараахандаа бүрэн батлагдаагүй ч гэсэн залуу байхдаа тэр тэмбүүгээр өвдөж байжээ. Бас түүний зүрх тийм ч сайнгүй байсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ