Хоригдол албаны машин унаж байгаад хүн дайрч хөнөөжээ

ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн “Старикс” маркийн авто машин жолоодож явсан хүмүүжигч Г нь явган зорчигчийг дайрч амь насыг нь хохироосон ноцтой хэрэг гарлаа. Тухайн үед хэргийн газраас зугтаад өөрөө буцаж ирж хэргээ хүлээсэн талаар Замын цагдаагийн эх сурвалж онцоллоо.


Тодруулбал, “ТЭЦ-4”-ийн зам "Хүн од" хиамны үйлдвэрийн урд замд H.Starex маркийн авто машины жолооч, хоригдол Г нь явган зорчигч 40-45 орчин насны эрэгтэй хүнийг дайрч амь насыг нь хохироосон байна.

Хэргийг ГХТГ-ын ЗТОХШХ-т шалгаж байна.

Б.Анир

СЭТГЭГДЭЛ БИЧИХ