Үйлчлэгчээ тамласан эзэгтэйг яллажээ

Хонгконгийн шүүхгэрийн үйлчлэгчээ зодож, тарчлаасан 44 настай Ло Ван-тунгийг зургаан жил шоронд хорих ял, 15 мянган хонгконг долларын торгууль оногдуулжээ. Тэрээр 23 настай Эрвайна Сулистянингсих гэх индонези бүсгүйг гэрийн үйлчлэгчээр ажлуулж байх хугацаандаа зодож, цохихын бүхий л хэлбэрээр ухаангүй болтол нь гөвшдөг байсан аж. Хохирогч бүсгүй өнгөрсөн арванхоёрдугаар сард эзэгтэйнхээ эсрэг гомдол гаргаж, шүүхэд ханджээ. Хонгконгийн шүүх Ло Ван-тунгийг хүчирхийллийн шинжтэй 18 төрлийн хэрэгт буруутган шүүсэн байна.

Харгис, ааштай гэрийн эзэгтэй үйлчлэгчээ хоногийн 21 цаг ажилуулдаг хэрнээ өл залгах хэмжээний хоол хялайлгадаг байсан гэнэ. Өлсөж туйлдсан бүсгүйн шарханд халдвар орж идээлснээс алхаж ч чадахгүй болсны дараа л гэрийн эзэгтэй түүнийг гэр рүү нь буцаахаар онгоцны буудал дээр орхисон аж. Азаар түүнийг нутаг нэгтэн нь аварч, эмнэлэгт хүргэсэн байна. Хонгконг эзэгтэй инденези гэрийн үйлчлэгчээ тамласан энэ хэрэг хоёр орны дипломат харилцааны түвшинд яригдаж, ихээхэн дуулиан тарьсан юм.

Хонгконгод Индонези, Филиппин болон Азийн бусад орны 330 мянга орчим иргэнгэрийн үйлчлэгчээр ажилдаг аж. Гэрийн үйлчлэгчээр ажилдаг гадаад иргэдийн ихэнхи нь умбагар өрөөнд амьдарч, маш бага цалин хөлсөөр олон цаг ажиллахын зэрэгцээ бэлгийн болон бусад хүчирхилйлэлд өртөх нь элбэг байдаг байна.

Б.АНХТУЯА

Эх сурвалж: NBC news

СЭТГЭГДЭЛ БИЧИХ