Исламын бүлэглэлд орсон Солонгос залуу таэквандо зааж байна

Солонгос улсын Үндэсний аюулгүй байдлын газраас тус улсын иргэн 18 настай Ким нь Исламын бүлэглэлд өөрийн сайн дураар элсэн орж, Исламын бүлэглэлийн цэргийн ангид багтан бэлтгэл сургуулилтаа эхэлсэн гэдийг албан ёсоор мэдээлэлсэн билээ.

Харин дээрх бүлэглэлд багтсан Солонгос залуу Ким нь цэргүүдэд таэкванду зааж сургаж байгаа тухай мэдээлэл өнөөдөр ил боллоо. Тэрээр таэквандугийн заавал сурах ёстой 18 дасгалын 16 дахь буюу багагүй хичээллэсэн хүн хийж чаддаг дасгалыг зааж сургаж байгаа бичлэг нийтэд ил болсон бөгөөд энэ хүн бол Солонгос залуу Ким гэдгийг төвөггүй мэдэж болох ажээ.

Ким нь сургуульдаа болон ангидаа шоовдор нэгэнд тооцогдож байсан ч таэквандугаар амжилттай хичээллэж байсан нэгэн гэнэ. Түүнийг эх орон, гэр бүлдээ буцаж ирэхийг Солонгос улсын Үндэсний аюулгүй байдлын газраас Исламын бүлэглэлд хандан гаргасан боловч Ким нь буцахгүй гэдэг хариу илгээсэн юм байна.

2015 оны 01 сарын 10-нд Турк улсаар дамжин Сири улсад очоод байгаа Ким нь дэлхий нийтэд урьд өмнө учирч байгаагүй хамгийн аюултай дайсан гэж нэрлэгдэж буй “Исламын улс” бүлэглэлийн гишүүн болсон Солонгос улсын анхны иргэн болоод байна.

Эх сурвалж: WWW.MGLRADIO.COM

СЭТГЭГДЭЛ БИЧИХ