Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр А.Ганбаатарыг сонголоо

Монголын Хөлбөмбөгийн холбооны IV их хурал үргэлжилж байна. Хурлаар холбооныхоо ерөнхийлөгчийг, дэд ерөнхийлөгчийг сонгох юм. Тус холбоог МХБХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчийн албыг хашиж байсан А.Ганбаатар удирдахаар болжээ.

Тэрбээр нийт 29 санал авсан бол түүнтэй өрсөлдсөн МХБХ-ны дэд ерөнхийлөгч асан Б.Мэдрээ 22 саналыг авсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ