Нөхрийнхөө дэргэд төрөх нь илүү өвдөлт өгдөг

Нөхрийнхөө дэргэд төрөх явдал нь илүү өвдөлт өгдөг болохыг Лондоны их сургуулийн эрдэмтэд олж тогтоожээ. Барууны орны ихэнхи эмэгтэйчүүдийн хувьд хайртай хүнийхээ дэргэд заавал ч үгүй төрөх ёстой гэсэн бодол нь энд бараг л заншил мэт түгсэн байна. Гэвч судалгаанаас харахад эмэгтэйчүүд эр нөхөргүйгээр төрсөн нь хавьгүй дээр гэсэн үзүүлэлт гарчээ.

Судлаачид 39 эмэгтэй дээр судалгаа хийхдээ тэдний нөхөр юм уу найз залуугийнх нь дэргэд, мөн тэднийг байхгүй үед хурууг нь лазерын гэрлээр хатгахад хэр зэрэг өвдөлт өгч байгаа түвшинг тогтоосон байна. Гэтэл эр нөхрийнхөө дэргэд мэдэрсэн өвдөлт нь ганцаараа байх үеэс нь хавьгүй хүчтэй болох нь тогтоогджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ