Циркийн үүдэнд энэ жаахан амьтныг орхижээ

ОХУ-ын Владивосток хотын циркийн үүднээ хэн нэгэн нь энэ жижигхэн бамбаруушийг орхичихсон байжээ. Дэлхийн улаан номд орсон Хималайн баавгайн энэ бамбарууш ердөө хоёр долоо хоногтой, цоо эрүүл хэмээн циркийн малын эмч хэлсэн байна.

Бамбаруушийг циркийнхэн халуун ам бүлдээ багтааж гурван цагт тутам хүүхдийн нэмэлт тэжээлээр угжиж байгаа, удахгүй амьтан сургагчид өгнө гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ