Орон сууцны гадаах хүүхдийн тоглоомыг шатаажээ
Хүүхдийн эрх зөрчигдөж байгаа талаар ард иргэдийн сэтгэл сэрдхийлгэм мэдээ дуулдаад удаагүй байна. Гэтэл өчигдөрхөн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны 7, 8, 9, 10 дугаар байр, “Зоос” банкны зүүн талд байрлах хүүхдийн тоглоомын талбайд хэсэг бүлэг хүмүүс архидан согтуурч, хүүхдийн тоглоом шатаасан хэрэг энэ сарын 26-ны өглөөний 04.20 цагийн үед гарчээ. Галыг Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 10 дугаар ангийн жижүүрийн бүрэлдэхүүн очиж унтраасан байна. Хүүхдийн тоглоомын талбай байгуулах, түүнийг арчилж тордоход багагүй хүч хөрөнгө, цаг хугацаа зарцуулдаг. Гэвч зарим хүний зүй бус хайхрамжгүй үйлдлээс хүүхдүүд тоглох тоглоомгүй, эд хөрөнгөд хохирол учирч байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ