Дэлхийн цомын төлөө зодоглох бүсгүйчүүд ОХУ-ыг зорилоо

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн дэлхийн цомын тэмцээн ОХУ-ын Санкт-Петербург хотноо ирэх сарын 7, 8-ны өдрүүдэд болох бөгөөд өнөөдөр манай баг, тамирчид тус хотыг зорилоо. Энэхүү тэмцээнд манай улсаас:

-48 кг-ын жинд ОУХМ Э.Нарангэрэл,

-53 кг-ын жинд ОУХМ Э.Сумьяа,

-55 кг-ын жинд ОУХМ С.Бямбацэрэн,

-58 кг-ын жинд ОУХМ Б.Шоовдор,

-60 кг-ын жинд гавьяат тамирчин С.Цэрэнчимэд,

-63 кг-ын жинд гавьяат тамирчин С.Батцэцэг,

-69 кг-ын жинд гавьяат тамирчин О.Насанбурмаа,

-75 кг-ын жинд гавьяат тамирчин О.Бурмаа, ОУХМ Г.Наранчимэг нар тус тус өрсөлдөхөөр боллоо.

Манай тамирчин бүсгүйчүүд маань дэлхийн цомын “В” хэсэгт ОХУ, Украин, Шведийн багуудтай хүч үзэх бол “А” хэсэгт Япон, Польш, АНУ, Азербайжаны шигшээ багтсан байна. Монголын бүсгүйчүүдээс Г.Наранчимэг, Б.Шоовдор нар анх удаа, Э.Сумьяа 2 дахь, Э.Нарангэрэл, С.Цэрэнчимэд нар 3 дахь, С.Батцэцэг 4 дэх, О.Бурмаа, С.Бямбацэрэн нар 5 дахь, О.Насанбурмаа 7 дахь удаа зодоглож байгаа юм.

Тамирчдын дасгалжуулагчаар чөлөөт бөхийн эмэгтэй ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч МУГД Б.Батбаяр, МУГД З.Дүвчин, МУГД Т.Сүхбаатар нар ажиллаж байна.

Тамирчиддаа амжилт хүсье.

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ