Эмнэлгийн салбараас урваад мисс, хөтлөгч болсон жүжигчин
Мэргэжлийн хэмжээний ур чадвар, биеэ авч яваа байдлаараа хэнийг ч дагуулахааргүй царайлаг, бас авьяаслаг нэвтрүүлэгч бүсгүй МҮОНТ-тэй амьдралаа холбоод 20 гаруй жилийн нүүр үзэж буй. Тэрбээр мэдээллийн нэвтрүүлэг, томоохон арга хэмжээ, ойн баярыг хөтлөхөөс гадна уран сайхны болон хүүхэлдэйн кино, нэвтрүүлэгт дуу оруулдаг ажилтай юм билээ. АНУ-д багагүй хугацаанд амьдарч, мэдлэг боловсролоо дээшлүүлээд ирсэн Б.Ичинхорлоо хамгийн үнэтэй хөтлөгчдийн тоонд зүй ёсоор багтдаг.
Сонирхолтой нь, тэрбээр анх бага эмчийн мэргэжил эзэмшсэн ч хүсэл мөрөөдлөө дагаж СУИС-ийн кино-драмын ангид суралцсан гэдэг. Төгсөх курст байхдаа хөтлөгч авах зарын дагуу очиж, авьяас чадвараа шалгуулснаар ирээдүйн амьдралынхаа эхлэлийг тавьжээ.
Үүний зэрэгцээ, тэрбээр “Монголын сайхан бүсгүй” тэмцээний мөнгөн эрдэнийн титэм зүүж, залуусын харилцааг харуулсан “Хүн алж тоглосон залуус” уран сайхны кинонд эротик дүрбүтээгээд амжсан. Харин өдгөө элдэв янзын клип, кинонд тоглуулах хүсэлтийг хүлээж авахгүй, тэр тусмаа “Ахиад эротик кинонд тоглохгүй” гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ