Л.Бямбасүрэн ээжийг минь хутгалж алснаа хэлээгүйд бид гомдолтой байгаа
Цагаан сарын өмнөхөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шоронд олон жил хоригдсон Л.Бямбасүрэн гэдэг эмэгтэйд уучлалт үзүүлсэн юм. Энэ үйл явдалтай зэрэгцэн Л.Бямбасүрэн нь 30 гаруй жил уулзаагүй хүүхэдтэйгээ уулзах хувь тохиосон. Мэдээллийн хэрэгслүүд ийм баярт үйл явдлыг хүмүүст тал бүрээс харуулахыг хичээж байлаа. Гэвч таагүй явдал ч бас гарчээ. Юу гэвэл, Л.Бямбасүрэнгийн 10 гаруй жилийн өмнө үйлдсэн гэмт хэргийнталаар бүрэн ойлголт өгөөгүй байв. Энэ тухай хохирогч нар нь бидэнд хадсан бөгөөд тэдний төлөөлөл болох Ю.Хишигжаргалтай хийсэн ярилцлагаа хүргэж байна.
-Л.Бямбасүрэн таны ээжийг алсан юм уу?
-Тиймээ. Л.Бямбасүрэн ээжийг минь алсан. Би талийгаачийн гурав дахь охин нь юм. Нэгэнт Ерөнхийлөгч түүнд уучлалт үзүүлж ялаас чөлөөлсөн болохоор энэ тухайд юу ярихав. Харин Л.Бямбасүрэн шоронгоос гарч ирээд хэргийнхээ талаар ярихдаа ээжийг минь алснаа ерөөсөө хэлсэнгүй. Аливаа юм үнэн зөвөөрөө байх ёстой. ЕTV телевизээр гаргахдаа уг нь хэргийн талаар судалж үзээд олон нийтэд мэдээлэх ёстой байсан байх. Нэг хүний амь хөнөөсөн үү, хоёр хүний амь хороосон уу гэдгийг нь огт хэлүүлээгүй. Нэвтрүүлгийг үзсэн иргэд Л.Бямбасүрэнг зөвхөн нөхөртөө маш их дарамтлуулж, зодуулсаар эцэст нь аминд нь хүрчээ гэж ойлгосонд бид гомдоод байгаа юм. Ард түмэн түүнийг арга буюу нөхрөө алж шоронд ороод, 33 жилийн дараа хүүхдээ олж уулзаж байгаагаар тусгаж авсан. Гэтэл Л.Бямбасүрэн 2004 онд нөхрөө алаад, миний ээжийг бас алж 6 хүүхэд өнчрүүлсэн юм шүү дээ. Үүнийгээ нуун дарагдуулж болохгүй учраас бид гомдолтой байгаа. Телевизээр ярихдаа тэр ээжийг минь алснаа үнэн зөвөөр хэлээд биднээс уучлалт хүссэн бол өөр хэрэг. Ядаж олон жил зовсон бидний сэтгэлд өегбайх байлаа.\
-Тэр хэдэн жилийн ял авсан юм бэ?
-Эрүүгийн хуулийн 91-ийн 2-оор 23 жилийн ял сонсоод шоронд орсон юм. Хоёрын хоёр амь хөнөөсөн хүнийг ял эдлэх явцад нь хугацааг хасч болдог. Харин уулчлалт үзүүлж байсныг бид ерөөсөө сонсоогүй юм байна.
-Танай ээж тухайн үед яг ямар байдалтай нас барсан байсан бэ. Хэргийн газрын үзлэгийн талаар та нар сонссон уу. Бодвол та насаар бага залуу байсан биз?
-Би 27 настай байсан. Тухайн үед цагдаагаас асуухад Л.Бямбасүрэнгийн гэрийн хаалгаар ороход баруун талынх нь хатавчин тус газарт суугаа байдалтай нас барсан байсан гэсэн.
-Танай гэр тэднийхтэй ойролцоо байсан уу. Хаана байсан бэ?
-Тэднийх манайх хоёр чинь Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд, хөрш зэргэлдээ айлууд байсан юм. Ер нь хүүхдүүдтэй нь бид хамтдаа суралцаж байсан юм. Бие биеэ сайн мэднэ. Л.Бямбасүрэн нөхөртэйгөө яаж архи уудаг байсныг ч сайн мэднэ.
-Л.Бямбасүрэн архи их уудаг байсан уу?
-Анх автобаазад жолооч хийж байхдаа архи уудаггүй байсан гэсэн. Харин дараа нь архи их уудаг болсон, хамтдаа архиа уугаад л явж байдаг хүн байсан юм.
-Л.Бямбасүрэн нөхөртөө байнга дарамтлуулдаг, их зодуулдаг байсан гэж л ярьсан шүү дээ. Аргагүй байдалд орж нөхрөө алсан гэж хүмүүс ойлгосон байх?
-Харин тийм ээ. Гэхдээ нөхөр нь түүнийг зоддог байсан. Тэр хоёр долоон буудлаар хамтдаа архидаад явдаг байсан юм. Хэрэг гардаг тэр өдөр тэд хоорондоо муудалцаад Л.Бямбасүрэн нь нөхрөө алсан байх. Манай ээжийг тэр үед Л.Бямбасүрэн маш муугаар ярьж явсан байдаг юм. Ээж маань тэднийг маргалдаад байхаар салгах гэж гэрт нь орсон юм уу, бүү мэд. Ямар ч байсан зүрхнийх нь ховдол хэсэгт, таславчинд нь хутгалж амийг нь хөнөөсөн юм билээ.
-Шүүх хуралд та нар оролцсон уу?
-Оролцсон. Энэ хэрэг гаргахаас өмнө аав минь нас барсан байлаа. Ээж сэтгэлээр унаад бага зэрэг архи уух нь уудаг л байсан. Ээж маань нинжин сэтгэлтэй, сайхан хүн байсан. Чингэлтэй дүүргийн шүүх тэр үед хаалттай хурал хийсэн тухайн үед биднийг хэл амаар доромжилж байсан.. Бидний зүгээс нэг гэрчтэй. Тэр маань их жоохон охин. Л.Бямбасүрэнгийн талаас түүнд мөнгө өгөхийг оролдсон.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ