Домбор худалдах гэсэн монгол эрийг Казахстанд баривчилжээ

Хууль бусаар домбор зарах гэсэн монгол иргэнийг Казахстаны Павлодар мужид саатууланнэг хоногоор баривчлах ялаар шийтгэжээ. Монгол Улсын иргэн Казахстандурилгаар очоод казахын үндэсний хөгжим домбор худалдаалах тусгай зөвшөөрөлгүй атлаа зарж борлуулах гэж байснаас Актогайскийн районы шүүх ингэж шийтгэсэн байна. Түүнийг цагаачлалын хууль зөрчсөн болон үндэсний хөгжим худалдаалах гэсэн хэмээн буруутгаж нэг хоногоор баривчлан саатуулж, ялыг биеэр эдлүүлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ