Сэлфи донтон галт тэргэнд дайруулав
Америкийн Вашингтон мужид нэгэн эр найз бүсгүйн хамтаар төмөр зам дээр сэлфидэж байгаад галт тэргэнд дайруулжээ. Тойргийн цагдаагийн газрын даргын орлогчийн өгүүлснээр бол энэ хэрэг явдал өнгөрөгч бямба гаригт болсон гэнэ.
Орегон мужийн оршин суугч эрийн цуг сэлфидэж байсан бүсгүй хохироогүй байна. Энэ хэрэг явдлаас болж төмөр замын хөдөлгөөн гацсан бөгөөд долоон ч галт тэрэг саатжээ.
Өмнө нь Энэтхэгт коллежийн гурван оюутан ойртон ирж буй галт тэрэгний өмнө сэлфидэхийг оролдоод амиа алдсан билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ