Японд дахин шуугиан дэгдлээ: Сумогийн “Халк” хэлээ хазах ёстой гэв

Японы мэргэжлийн сумогийн 33 дахь удаагийн аварга, ёкозуна Хакухо эх орондоо түр ирээд битүүний өдөр буцсан билээ. Тэрээр Японд очмогчцоо дахин барилдуулсан шүүгчдийг буруутгасан тухайгаа дахин албан ёсоор мэдэгдэл хийсэн нь тус улсад ихээхэн шуугиан дэлгэлээ.

Даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ Хакухо өмнө ярьсантай бараг адил зүйл хэлсэн нь япончуудын шүүмжлэлийг ихээхэн дагуулж байна. Тухайлбал, Японы хамгийн нэр хүндтэй сонин гэгддэг “Майничи” энэ тухай онцлон хөнджээ. Майничид бичсэнээр “... Тэрээр Осака хотын Сакай дүүрэгт Мияагино дэвжээний бөхчүүдийн байранд болсон хэвлэлийн хурлаа зарласан хугацаанаасаа 15 минут хожимдож эхлүүллээ. Хакухо нэгдүгээр сард телевизээр хальтхан уучлал гуйснаасаа хойш анх удаа дахин барилдуулсан шүүгчдийг шүүмилсэн сэдвийг хөндлөө. Гэвч тэрээр өөрийнхөө бодсоныг л хэлсэн гэдэг тайлбараа давтав” гэж бичжээ.

Сонинд Хакухо “Хүн бүр бодол, мэдрэмжтэй гэдэгт итгэлтэй байна. Тиймээс би хэлсэн гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Би зөвхөн өөрийн бодлоо хэлсэн төдий хэмээн мэдэгдлээ” гэсэн байна. Мөн “Сэтгүүлчид түүнээс шүүгчдийг шүүмжилсэн байр суурьтай байна гэсэн үг үү?” хэмээн асуухад Хакухо “Би үүнийг хэрхэн илэрхийлэх ёстой гэж? Сэтгэл зүрхэнд ямар нэг юм байгаа бол хэлэхгүй өнгөрөх боломжгүй” гэж хариуллаа. Тэр огтхон ч уучлал хүссэнгүй хэмээн “Майничи” сонин шүүмжилжээ.

#ff7f00;">Японы хэвлэлүүд Хакухог хатуухан шүүмжилжээ. Асашёорю Д.Дагвадоржийн хүн зодсон гэх хэргийг хүртэл хамтатган сөхөхөд хүргэсэн дээрх мэдэгдлийн дараа олон хүн санал бодлоо илэрхийлжээ. Эдгээрээс японд олон жил суурьшиж, олны танил болсон гадаадын ажиглагч, судлаачдын байр суурыг манай сайт онцолж байна.

04Doreen-Simmons08SEP10-DSC0324“Энэ бол жижиг асуудалд дээр ам зөрсөн төдий хэрэг. Гэвч монголчуудын эсрэг партизанууд үүнийг монголчууд хинкаку буюу сумо хүнд байх эрхэм чанаргүй хүмүүс хэмээн ашиглах болно” гэж Японы их сургуулийн судлаач, ажиглагч Майкл Цусек ярьжээ.

Тэрээр “Монголчууд хүлээн зөвшөөрөхөөс аргагүй чадвартай. Тэд сумог шинэ түвшинд хүргэсэн. Тэд том, хүчирхэг, бас сайн мэхтэй. Энэ бол маргаангүй сумо дахь монголчуудын байлдан дагуулал юм. Одоо шинээр япон ёкозуна төрнө гэсэн ойлголт бараг алга боллоо. Японд 2003 онд Таканохана зодог тайлснаас хойш нэг ч үндэсний ёкозуна төрөөгүй” гэдгийг онцолсон байна.

Тиймээс 29 настай их аваргыг цаашид хэлээ хазах ёстой тухай олон ажиглагч зөвлөж байна.

04Doreen-Simmons08SEP10-DSC0324“Тэр маш болгоомжтой байх ёстой. Шүүгчдийн тухай ч олон нийтэд мэдэгдэхээр хариу үйлдлэл үзүүлэх хэрэггүй байсан юм. Үүнийг хэлснээс л болж уучлал гуйх асуудал хөндөгдсөн” хэмээн сумогийн алдарт тайлбарлагч Дорин Симмонс ярьжээ.

Харин Цусек “Шүүгчдийг шүүмжилсэн асуудлыг хэт өлгөөд байгаа гол шалтгаан нь ёс зүй гэхээсээ илүү Хакухо дайны үеийн хамгийн агуу ёкозуна Тайхог “баллуурдсан”-д болсон. Энэ бол исгэлэн жимс. Япончууд харийнхан рекорд эвдэхэд дургүй улс. Хакухог дахин барилдуулахад түүний уурыг хүргэсэн нь ойлгомжтой. Дахин барилдуулсан нь япончууд түүнийг унаж магадгүй гэсэн сүүлчийн найдвар байсан юм. Нэгэнт л их рщкордыг эзэмшиж чадсанаас хойш цаашид хэлээ хазах хэрэгтэй сумогийн Халк минь” хэмээн тэмдэглэсэн байна.

Д.Идэр
эх сурвалж www.24tsag.mn



СЭТГЭГДЭЛ БИЧИХ