300 гаруй тээврийн хэрэгсэл саатжээ

. 300 гаруй тээврийн хэрэгсэл саатжээ

Өнөөдөр Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгийн нутгаар замын нөхцөл байдал хүнд, тээврийн хэрэгслийн үзэгдэх орчин муу байгаа тул золголтоор явахдаа цаг агаарын мэдээг урьдчилан судалж, анхаарал болгоомжтой явахыг Замын цагдаагийн газар, Авто тээврийн үндэсний төв, ОБЕГ-аас анхааруулж байна.Өчигдөр зарим газраархүчтэй цасан шуурга шуурч, зам хаагдсанаас урд шөнө ОБЕГ-ын шийдвэрээр Улаанбаатар, Дархан-Уул аймаг буюу зүүн чиглэлийн замын хөдөлгөөнийг өглөө 7.00 хүртэл түр хаажээ.

Одоогоор Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэр Орхоны гүүрнээс Дарханы 40-ийн пост хүртэл 300 орчим тээврийн хэрэгсэл саатаад байгаа аж.Боогдсон замыг нээх, цасанд суусан тээврийн хэрэгслийг татаж гаргахаар Сэлэнгэ аймгийн ОБГ-ын шуурхай баг, Замын цагдаагийн газрынханажиллаж байна.

Замд саатсан тээврийн хэрэгслийн бөөгнөрөл зам нээхэд саад учруулж болзошгүй тул Улаанбаатар, Дарханаас өнөөдөр замд гарах тээврийн хэрэгслийг хязгаарлах хүсэлт ч гаргаад байгаа аж.

Б.Дэжид эх сурвалж shuud.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ