“Болор цом”-ын шүүгч нар түнжин хагарчээ
“Болор цом-32” наадмыгшүүгчдийн бүрэлдэхүүн шүүж, тэргүүн шүлэгчийг тордуулдаг бол үзэгчид гэх ерөнхий шүүгч бүх талаар нь шүүж дүнгээ тавьдаг билээ. Энэ жилийн “Болор цом”-оос энэ наадам сүүлийн үед хөдөөлж, үзэгчдээсээ чхолдож, өнгө мөнгө рүү түлхүү явж байна уу даа гэх шүүмжлэлт уур амьсгал арай зөөлөрсөн гэх яриа байна. Учир нь оролцогчдын бүтээл сайжирч, үзэгчдийн таалалд нийцсэн сайхан шүлгүүд олныг уншлаа гэж дүгнэсэн байна. Тухайлбал, Л.Ганзул, Ц.Цэнд-Аюуш нарын шүлгүүд үзэгчдийн таалалд хамгийн их нийцжээ.
Шүүгчдийн хувьд А.Эрдэнэ-Очир, Б.Ичинхорлоо, Ц.Буянзаяа нар шүүгчдийн бүрэлдэхүүнд орсныг үзэгчид сайшааж байна. Шүүлтийн хувьд ерөнхий шүүгч Б.Лхагвасүрэн “хор найруулж” зааварчилгаа өгөх гэж араас нь хэчнээн ухалзсан ч Ц.Буянзаяа наадмыг үзэгчдийн таалал, яруу найргийн оюуны хийгээд мэдрэмжийн, уран чадварын төвшин рүү нь явуулах, шударга шүүхэд шулуухан чиглүүлсэн. Ер нь тэр хоёрыг хоорондоо ихээхэн зөрчилдөж, бараг л түнжин хагарч байж наадмыг шүүн явуулсан гэх мэдээллүүд дуулдаж байгаа юм. Ер нь бол “Болор цом” наадмыг сүүлийн хэдэн жил аль нэг аймагт зохиож, тус нутгийн аль нэг яруу найрагчид цомоо өгчихдөг болсон нь ч нууц биш.
Өнгө, мөнгөний төлөө цом хийж байна гэх шүүмжлэл ч их байгаа. Энэ удаагийн “Болор цом” ч Төв аймгийн төвд буюу Зуунмод суманд болсон. Ж.Баяржаргал, Ц.Эрдэнэбаатар гэхчлэн тус нутгийн найрагчид цом хүртэх тухай сураг чих дэлсч байсан ч Хөвсгөл нутгийн уугуул, яруу найрагч Б.Мягмаржав түрүүлснээрээ “Болор цом” шинэчлэгдэж, шүүлт шударга явагдах нь гэсэн шинэ салхи утга зохиолын хүрээнд эргэж байна.
Эх сурвалж: www.polit.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ