Их дэлгүүр дотор хоёр хоног амьдарчээ

Мичиган мужийн оршин суугч нэгэн эмэгтэй Walmart их дэлгүүр дор хаяж хоёр хоног амьдарсан гэнэ. Цагдаа нар 45 настай тэр эмэгтэйг дэлгүүрийн арын хэсэгт чихэвчний хөгжим сонсоод сууж байхад нь олжээ. Их дэлгүүрийн менежер тэр эмэгтэйгээс дэлгүүрээс гарна уу гэж хэд хэдэн удаа гуйсан ч татгалзсан хариу сонссон тул цагдаагийн газар руу утасдсан байна.

Цагдаа нарыг очтол бүсгүй бүгдийг үгүйсгэсэн ч хожим нь тус их дэлгүүрт хэд хоног амьдарснаа хүлээсэн аж. Хяналтын камерын бичлэгийг үзээд тэд уг эмэгтэй дэлгүүр дотор 2-4 хоносныг олж мэджээ. Эмэгтэйн хүү түүнийг согтууруулах ундаанд донтсон гэж зэмлээд цохисон тул дэлгүүрт очиж суурьшсан гэдгээ тэрбээр ярьсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ