Хакухогийн фото түүх

Мэргэжлийн сүмогийн оргилд хүрсэн Монголын хүүгийн амжилт, амьдралын тухай амттай түүхийг www.24tsag.mn хүргэж байна. Дэлхийд Монголын нэрийг өргөж яваа Их аварга Хакухо М.Даваажаргалын фото түүхийг хүлээн авна уу.
01
Ирээдүйгээ зүүдлээгүй ч яваа үе

Өдгөө монголчуудын баатар хэмээн төсөөлөгдөж буй тэр том эр хэдэн аравны өмнө иймхэн жаал хүү байв. Энэ үед Даваажаргал өөрийнхөө ирээдүйг зүүдлээгүй явсан нь олйгомжтой. Түүний эцэг Мөнхбат аварга үндэсний бөхийн наадамд зургаан удаа түрүүлж, Монгол Улсын анхны олимпийн медалийг /1968 оны Мексикийн олимпоос мөнгөн медаль/ авчирсан монголчуудын хайртай бөх тул Даваажаргалыг багаас нь үндэсний бөх болгоно хэмээдэг байжээ. Энэхүү ойлголтын ачаар Даваажаргал багаасаа сагсан бөмбөг тоглох, гүйх зэрэгт сайн байв.


02
12 настайдаа. Яадаг ч байсан бөх болох хувь заяа
Аавынхаа чадварыг өвлөх гэж тэрээр бараг арван настайгаасаа үндэсний бөхөөр хичээллэж эхэлжээ. Хэрвээ сүмогийн ертөнцийг зориогүй байсан бол ямар ч байсан үндэсний бөх болох байв.

03
Юунд аппетит хөдлөв?

Гартаа жимс барьсан хүү Кёкүшюзан Батбаярын ялалтуудыг үзсэний дараа харийн бөхийн ертөнцөд очиж түүний адил барилдах “апепиттай” болжээ. Ингээд тэрээр рикиши буюу сумогийн бөх болохоор Япон улсыг зорьсон байна. Батбаяр туниа муутай өсвөрийн хүүг ивээлдээ авч олон дэвжээний багшид санал болгосон боловч хэн ч дөнгөж 60 кг жинтэй, 1.75 м өндөртэй, японоор нэг ч үг хэлж чаддаггүй хүүг шавиа болгохыг хүссэнгүй. Ийм л хүнд эхлэл Даваажаргалыг хүлээж байв.


435c1f5fc26b7a01big
Ачийг нь үргэлж санаж явна

Батбаяр нутгийн дүүгээ Монгол руу буцаахын даваан дээр нэгэн дэвжээний багш шийдвэрээ өөрчилж Даваажаргалыг бэлдэхээр болов. Энэхүү баярт мэдээгээр Батбаяр дэвжээний багштай хамт хооллож, баярласан сэтгэлийн гүнээс гарын шавиа мэргэжлийн сумод оруулна хэмээн архи амссан амны халуунд хэлжээ. Хоёр хоногийн дараа Кёкүшюзан Даваажаргал дээр ирээд Японд хоосон амлалт байдаггүйг анхааруулж, Даваажаргалыг Мияагино дэвжээний багшид нь хүлээлгэн өгчээ.
Энэ их ачийг нь М.Даваажаргал хариулахыг бодож явдаг бөгөөд Д.Батбаяр ахдаа их гарын шүрэн хөөрөг бэлэглэсэн. Энэхүү шүрэн хөөргийг Япон тэнгисийн шүрээр хийсэн бөгөөд Монголын “Эрийн гурван наадам”-ыг дүрсэлж захиалгаар сийлүүлсэн юм байна.

Мияагино дэвжээний багш Даваажаргалын цонхигор цагаан царайг нь анх хараад Сүмогийн их аварга Ёкозуна Тайхогийн нүүрний өнгөтэй төстэй байсан тул шинэ гишүүнээ Хакухо хэмээн нэрлэжээ. Энэ нь цагаан галт шувуу гэсэн утгатай үг бөгөөд багш нь “цагаан галт шувуу ирлээ” хэмээн танилцуулж байжээ.

Дэвжээний багшийн гарт орсон залуу хакухо шаргуу хичээллэсээр 16 нас хүрсэн ч түүний чадвар үнэлэгдэхүйц сайнд тооцогдохгүй байв. Гэвч тэр энэ үеэс галзуу юм шиг бэлтгэл хийж, аль болох хурдан жин нэмж, хүчирхэг булчинтай болохыг оролджээ. Гэсэн хэдий ч зорилгодоо хүрээгүй байсан тул анхны башёдаа 2001 оны тавдугаар сард барилдаж Жонокучи зиндаанд бичигджээ. Үүнээс хойш таван жилийн дараа Озеки цолд хүрэв.


04
Залуухан Сэкитори Хакухо эцгийнхээ хөргийн өмнө

Эцгийнхээ нэр хүндийг унагаахгүй гэж шаргуу хөдөлмөрлөсөн гурван жилийн ачаар Даваажаргал 16 см-ээр өсч 70 гаруй кг болжээ. Түүний хичээл зүтгэлд хэн ч саад болж чадахгүй мэт. 2004 оны нэгдүгээр сард дөнгөж Журю зиндаанд хөл тавьсан тэрээр хоёрхон башёгийн дараа хамгийн дээд зиндаа Макуучид өрсөлдсөн юм.

05
Галт шувуу хөөрөвМакуучи зиндаанд аянга буулаа гэлцэнэ. Энд л тэрээр авъяас чадвараа харуулахаар ирсэн юм. Учир нь зиндаа дэвшсэн эхний тэмцээндээ л Хакухо гарамгай амжилтыг үзүүлэн шуугиан дэгдээж барилдсан бөгөөд 4 тэмцээний дараа сүмогийн түүхэн дэхь 451 дэх Сэкиваки хэмээн бичигджээ. 2006 онд цагаан галт шувуу ингэж хөөрсөн юм.


06

Гэмтлээ бүрэн эдгээсэн Хакухо нөхөддөө өргүүлнэ. Туршлага, хүчийг хослуулсан Ёкозуна Хакухогийн зорилго одоо уулын оргилд зэрэгцэн очих.

07

Эцгийн адилНэгэнт л түүний эцэг монгол бөхийн оргилд хүрснээс хойш Хакухо Озеки болоод дуусгахыг хүссэнгүй. Галт шувуу сүмогийн ертөнцийг оргилд хүрэхээр улам хүчтэй дэвэх болжээ.


image005
Харамчийнхан

Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Ёкозуна Хакухо М.Даваажаргал 2010 онд Токиогийн төвд Саёко гэдэг япон бүсгүйтэй хуримласан юм. Энэ үед монголчууд хайртай хүүгээ харийн оронд алдах вий хэмээн хардаж, харамласан байсан нь хэвлэлүүдийн мэдээ, сэтгэгдлүүдээс харагдана. Энэ хоёр өдгөө гурван хүүхдийн эцэг эх.

image005
Монголчууд эзэгнэсэн ертөнц2014 оны 11 дүгээр сард Цагаан галт шувуу мэргэжлийн сүмогийн оргилд хүрэхээр дэвлээ. Тэрээр энэ сард их аварга Тайхогийн амжилттай зэрэгцэн очсон нь монголчуудад баяр бахархал, зарим хүмүүст атаархал авчирсан нь ойлгомжтой.
20463-600x330Өнгөрсөн нэгдүгээр сард Хакухо сүмогийн ертөнцийн оргилд хүрлээ. Цагаан галт шувуу зөвхөн оргил өөд л нисдэг гэдгийг Монголын хүү баталж чадсан юм. Энэ бол Монголын хөвгүүд Японы сүмогийн ертөнцийг эзэлсний оргил үе нь билээ.

e29bc1686ef8c38bigЯпоны сүмогийн холбоо дээд амжилтыг эвдсэн Их аваргад шүүгчдийг шүүмжилсэн хэмээн хатуухан сануулга өгч шийтгэхийг шаардаж байна. Хакухо хэл хальтирч хэлсэн үгэндээ уучлал хүссэн. Япончууд түүний дээд амжилтыг ингэж “мялаав”. Харин эх орон нь түүнийг Хөдөлмөрийн баатар цолоор мялаахаар зэхэж байна.

Цагаан галт шувуу оргил өөд л нисдэг.

Д.Идэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ