Ховор чамин хөөргийн эзэд

Х.Бат-Эрдэнийн Lexus 570-ын үнэтэй шүрэн хөөрөг, Хаянаагийн хамгийн цагаан хаш болоод харанхуйд гэрэлтэгч Бурхан багшийн гэрэлт сувд, Б.Наранхүүгийн 350 саяын халтар манан хөөрөг, Г.Алтангийн 17, 18-р зууны үеийн шүрэн хөөрөг тэргүүтэн Монголын хамгийн ховор, чамин хөөргөөр тодроод байна.

Дээхэн үеийн Монголын баячууд хэт хутга, хөөрөг тэргүүтнээр гоёж, бэл нүнжгээ гайхуулдаг байсан түүх социализмын үед хэсэг баларсан билээ. Тэгвэл шинэ үеийн монголчууд тэрхүү уламжлалаа эргэн сэргээж, үнэ цэнэтэй хөөргийг үнэ цохин авч, хөрөнгө бэлтэй эрхмүүд зэрэг зиндаагаа илтгэх болсон. Үндсэн хуулийн Н.Жанцан гуай хөөрөг мэддэгээрээ зартай бөгөөд Монголын хамаг л үнэ цэнэтэй, ховор сонин хөөргүүд энэ эрхмийн гараар гарсан гэдэг.

Цаашилбал, Р.Гончигдорж, Ж.Бямбадорж, Д.Лүндээжанцан, О.Чулуунбат нарын нэр алдартай эрхмүүд ховор сонин хөөргөөрөө алдартай хүмүүсийн нэг. Тэдэн дундаас цор ганц, хамгийн хамгийн хэмээх тодотголтой зарим хөөрөгний эзэдтэй танилцъя.

Хамгийн том шүрэн хөөрөг “Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнэд байдаг байна. Угийн морь мал, монгол ахуйд элэгтэй залуу бизнесмэн эр эл хөөргийг Lexus-570 машин дээр нэлээдгүй мөнгө нэмж өгч байж авсан гэдэг. Өмнө нь Дамбын Хишгээ хамгийн том шүрэн хөөрөгтэй гэгддэг байсан бол одоо “Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнэ хамгийн том хөөргийн эзэн болжээ.

Тэгвэл харьцангуй хожуу сонирхож эхэлсэн ч гэлээ залуу хүн гэхэд чамгүй чамин цуглуулгатайгаараа “Номин талст”-ын Хаянаа хөөрөг сонирхогчдын дунд алдаршаад байгаа сурагтай.

Монголын хамгийн том хаш хөөргийн эзэн Даян аварга Г.Өсөхбаяр гэгддэг байсан бол одоо Хаянаагийн цагаан хаш хөөрөг өнгө болон хэмжээгээрээ толгой цохиж, урд нь гарах хөөрөг байхгүй тухай учир мэдэх хүмүүс ам дамжин ярих болжээ.

Уг хөөргийг “Ажнай” Д.Бат-Эрдэнэ үнэ хаяад ч авч чадаагүй гэнэ лээ.

Үргэлжлэлийг эндээс ...

СЭТГЭГДЭЛ БИЧИХ