Т.Баясгалан, Д.Батбаяр хоёрын шинэ имиж
Дуучин Т.Баясгалан Д.Батбаяр нарын энэ хаврын гоёл ногоон дээл хар өнгийн бүрх малгай байх нь. Тэд өчигдөр мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхог Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд тосохоор ирэхдээ ийнхүү хосолсон байлаа. Энэхүү загвар нь мөн л дуусчин Баясгалангийн загвар бололтой.
Жил бүрийн цагаан сар, баяр наадмаар тэд ижил дээлээр ижилсдэг уламжлалтай. Тиймээс ижил хоёр загал хэмээх хоч авахад хүргэсэн. Т.Баясгалангийн хувьд Д.Батбаярын гэр бүл болсноор тайзаа орхин бизнес эрхлэх болсон. Энэ цагаас хойш улс төрийн хүрээнд, баяр ёслолоор шинэхэн дээл хувцсаар хослон алхах болсон. Хамгийн гол нь тухайн загвар, өнгийг Баясгалан өөрөө сонгож, гаргадаг гэсэн.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ