Дуучин Нарагийн гомдлыг тайлж, гэнэтийн бэлэг илгээсэн залуу хэн байв
Цаг ямагт цоглог, эрч хүчтэй харагддаг дуучин Нараг энэ жилийн Гэгээн хайрын баяр бага зэрэг гуниглуулсан бололтой. Тэрбээр энэ баярыг хэзээ ч тэмдэглэж байгаагүй, басхүү хэн нэгнээс цэцэг ч авч үзээгүй тухайгаа цахим ертөнцийн найзуудтайгаа хуваалцжээ.
Ээж болсон дуучин бүсгүй энэ удаа ч бас хэнээс ч бэлэг авахгүй, басхүү хайртай гэсэн үг сонсохгүй хэмээн бяцхан гоморхоод ч амжив. Гэтэл түүнийг ийнхүү гуниглан суугааг дуулсан цахим ертөнцийн нэгэн сүйхээтэй эр дуучин бүсгүй рүү гэнэтийн бэлэг илгээжээ.
Зүрхэн хэлбэртэй бялуу, цав цагаахан амьд цэцэгс хүлээн авсан тэрбээр уг бэлгийг илгээсэн залууг “эрэн сурвалжлаад” эхэлчихсэн байна лээ. Хүүхэд төрүүлсэн ч урьдынхаасаа ч үзэсгэлэнтэй болж, барби шиг харагдах болсон Нарад бэлэг илгээсэн залуу удахгүй өөрийн биеэр сэтгэлээ илчлэх юм гэсэн шүү.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ