Хүүхдүүд хайрыг ингэж боддог
Хүүхдийг заримдаа хүүхэд гэж бодож болдоггүй. Учир нь тэд зарим үг яриагаараа томчуудаас илүү ухаантайгаа нотолдог. Тэд хайрын талаар юу гэж боддог бол…
Хайр гэдэг зүйлийг 4-8 насныхан ингэж тодорхойлж байна.- “Эмээ ясны үрэвсэл өвчинтэй болоод нуруугаараа бөгтийхөө байж, хөлийн хумсаа будаж чадахаа больсон. Харин өвөөгийн минь гарынх нь үе мөн үрэвсэлтэй байсан ч түүний хумсыг будаж өгдөг. Энэ бол хайр”8 настай Реббека
- “Хэн нэгэн танд хайртай бол чиний нэрийг тэр бусдаас өөр дууддаг. Таны нэр түүний аманд аюулгүй гэдгийг та мэдэх болно”4 настай Билли
- “Та их ядарч байсан ч хайр таныг инээмсэглүүлдэг”4 настай Терри
- “Ээж аавд зориулж кофе чанаад түүнд өгөхөөсөө өмнө амсаад амт нь яг болсон эсэхийг нь шалгадаг. Энэ бол хайр”7 настай Денни
- “Хайр бол бие биетэйгээ удаан хугацаанд үнсэлцэхийг хэлдэг. Ядартлаа үнсэлцээд дараа нь юм ярьцгаана. Манай аав ээж хоёр яг ингэдэг. Тэд үнсэлцэж байхдаа мэдрэлээ алдсан харагддаг”8 настай Эмили
- “Зул сарын баяраар бэлгээ задалж байхдаа тэр өрөөнд намайг хараад хэн хэн зогсож байгааг анзаарахыг хайр гэнэ”7 настай Бобби
- “Чи хайрыг илүү сайн мэдэхийг хүсвэл үзэн яддаг хүнтэйгээ сайн найзууд болох хэрэгтэй”6 настай Никка /Никка шиг бодолтой томчууд олон байгаасай/
- “Нэг залууд цамц нь гоё байгааг хэлсний дараа тэр өдөр бүр нөгөө цамцаа өмсөж байвал хайр юм” 7 настай Ноэл
- “Бие биеэ маш сайн мэддэг жижигхэн өвөө, эмээ сайн найзуудыг хайр гэдэг”6 настай Томми
- “Би тайзан дээр төгөлдөр хуур тоглож байхад маш их сандарч, айж байсан. Намайг хараад сууж байсан олон хүний дундаас гараа даллаж инээмсэглэж байгаа аавыгаа би олж харсан. Тэр ганцаараа л тэгж байсан. Тэгээд л би айхаа больчихсон. Энэ бол хайр”8 настай Синди
- “Ээж шарсан тахианы хамгийн гоё хэсгийг аавд өгдөг. Энэ бол хайр”5 настай Элайн
- “Ааваас хөлс үнэртэж царай алдсан байсан ч ээж түүнийг Робер Рэдфордоос ч царайлаг байна гэдэг. Энэ бол хайр” 7 настай Крис /Робер Рэдфорд бол Холливудын алдарт жүжигчин юм/
- “Чи бүхэл өдөржин орхиж явсан ч чиний гөлөг чамайг ирэхэд баярлаж нүүрийг чинь долоож байгааг хайр гэнэ”4 настай Мэри Анн
- “Манай эгч надад хайртай. Учир нь тэр надад хуучин хувцаснуудаа өгөөд шинийг авахаар дэлгүүр хэсдэг”4 настай Лаурэн
- “Дурласан хүний сормуус дээш доошоо болоход жижигхэн одод үсрэн гарч ирдэг”7 настай Карен
- “Аав жорлонгийн суултуур дээр сууж байхыг ээж харсан ч үүнийг бүдүүлэг гэж бодохгүй байгаа нь хайр юм”6 настай Марк
- “Та жинхэнээсээ биш л бол “Би чамд хайртай” гэж хэлж болохгүй. Хэрэв үнэхээр жинхэнээсээ хэлэх гэж байгаа бол дандаа хэлж байх хэрэгтэй. Хүмүүс үүнийг мартчихдаг”8 настай Жессика
Эх сурвалж:
СЭТГЭГДЭЛ БИЧИХ