Насны зөрүүтэй хосуудын хайрын түүх
Чухам хайр дурлалаас болж хүн төрөлхтөн дайтаж, бас эвлэрч байсан түүх дурдвал олон. Хайр дурлал гэгч ерөөс хүний оюун ухаанаас үл хамаардаг учраас бидний амьдралд ч гайхам, сонин дурлалын романс, түүхүүд олон бий. Бид энэ удаад насны зөрүүтэй ч жинхэнэ гал халуун хайраар хамтын амьдралаа зохиосон олны танил эрхмүүдийн тухай та бүхэндээ хүргэж байна.
О.Гүндэгмаа, Х.Цагаанбаатар
Спортын хамгийн дуулиантай басхүү одтой хосуудын нэг. 2006 оны хувьд олны танил эрхмүүдээс хайр дурлалын романсаараа хамгийн дуулиантай байсан нь О.Гүндэгмаа, Х.Цагаанбаатар хоёр. Шүхэрчин аавыгаа дагаж явсаар буудлагын спортод уруу татагдсан О.Гүндэгмаа дасгалжуулагч Х.Ундралбаттайгаа 10-аад жил хамт амьдарсан бөгөөд харамсалтай нь үрийн зулай үнэрлээгүй. Ямартаа ч тэр хоёрын хамтын амьдралыг спортын хүрээнийхэн хожоо харсан, тооцоотой амьдрал байсан гэж дүгнэх нь элбэг.
Анх өөрөөсөө үе мултарсан дасгалжуулагчтайгаа хамт амьдрахаар шийдэхэд О.Гүндэгмаагийн ээж нь “Нялх охины толгойг эргүүлж гүйж байгаад суулаа” хэмээн ихэд дургүйцэж байсан гэдэг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ