Эхнэр авсан Эби найзынхаа замаар замнахаар шийджээ
Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Эби буюу Г.Эрдэнэбилэг авьяас билгээрээ ч, царай зүсээрээ ч ямагт бүсгүйчүүдийн анхаарлын төвд байдаг эрчүүдийн нэг.
Олон жил ганц бие амьдарсан тэрбээр өнгөрсөн онд эхнэртэй болсноо зарлаж, фэнүүдийнхээ сэтгэлийг гонсойлгосон. Түүнийг эхнэртэй болсноо олонд дэлгэсэн нь жүжигчний карьерт нь сөргөөр нөлөөллөө гэх хүн ч таарч л байсан.
Тэгвэл жүжигчин залуу мэргэжлээ сольж, Пара найзынхаа замаар замнахаар шийджээ. Тэрбээр найруулагчийн ажилд хүч сорьж, дэлгэцийн анхны бүтээлээ өлгийдөн авсан байна.
Түүний найруулсан анхны бүтээл нь “Аав” нэртэй. Эби С.Сарантуяа, Ч.Алтан-Өлзий, Ц.Цэрэнболд зэрэг алдартнуудаар чимсэн бүтээлээ ирэх сард үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ