Дуучин Т.Баясгалан бухимдлаа ингэж илэрхийлэв
Дуучин Т.Баясгалан сүүлийн үед ихээхэн хэвлэлийн бай болох болсон. Хамгийн сүүлд дархан аварга А.Сүхбат түүнийг "бохир хүүхэн" хэмээн тодотгож бухимдалаа илэрхийлсэн. Тэгвэл удтал дуугүй байсан Т.Баясгалан хатагтай ам нээжээ.
Тэрээр "Би бурханд хайртай.Бурхан ч надад хайртай гэж боддог. Миний амьдрал бурхны зурсан зургаар л яваа. Намайг муулах хүмүүс орчлон дээр байдаг бол тэгж л заяагдсан хүмүүс байх. Гэхдээ “Тэнэг хүн тэнгэртэй тэрсэлдэнэ” гэж нэг үг бий.
Намайг муулаад, надаас нуугдаж чадсан ч тэнгэрээс нуугдаж чадахгүй. Намайг муулж олсон тэр мөнгө нь үйлийн үр болоод өөрт нь хэд дахин муугаар тусна гэдгийг ухаараасай, тэд” хэмээн нэлээд ууртай дуугарчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ