Болливудын хаан
-Энэтхэгийн кино урлаг, Болливудын хаан хэмээгддэг Amitabh Harivansh Bachchan өдгөө 72 насыг наслажээ-
Энэтхэгийн ард түмний баатар, бараг бурхан шиг шүтэгдсэн Amitabh Bachchan-ыг харах гэж түүний шүтэн бишрэгчид ням гариг бүр гэрийнх нь үүдэнд цугладаг. Одоо ч тийм. Бараг гучаад жил үргэлжилж байгаа энэ уламжлалт өдөр Болливудын супер од, агуу Баччан өөрийг нь зорин ирдэг олон зуун хүмүүст хүндэтгэл илэрхийлж, мэндчилдэг. Сэтгэл хөдөлгөм түүх шүү.
Энэтхэгийн кино урлаг, Болливудын хаан хэмээгддэг Amitabh Harivansh Bachchan өдгөө 72 насыг наслажээ. Тэрээр 1942 оны аравдугаар сарын 11-д төрсөн юм. Баччан анх 1970-аад оны ихээр “Deewar”, “Zanjeer” зэрэг кинонд тоглосноор жүжигчний зам, мөрөө тавьсан түүхтэй. 180 гаруй энэтхэг кинонд дүр бүтээсэн Баччаныг Энэтхэгийн кино урлагийн түүхэн дэххамгийн хүчирхэг, нөлөө бүхий жүжигчин хэмээн энэтхэгчүүд дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг.Баччан кино урлагийн томоохон шагналуудыг хүртэж байсны дунд “National Film Awards”-ийн Шилдэг жүжигчний гурван удаагийн шагнал бий. Мөн тэрээр олон улсын фестиваль, томоохон кино наадмуудаас 14 удаа шилдгийн хэргэм хүртэж байжээ.
Баччан кино дэлгэцийн нэр хүндтэй шагналд хамгийн олон удаа нэр дэвшиж байсан жүжигчдийн нэг бөгөөд нийт 39 удаа кино наадам, фестивальд бүтээсэн дүрээ үнэлүүлэн, нэр дэвшиж байв. Авьаслаг, агуу жүжигчнээс гадна тэрээр хэд хэдэн удаа кинонд дуу оруулагч, продюсер, шоуны хөтлөгчөөр ажиллаж байжээ. Наяад онд тэр мөнулс төрд хүч үзэж байсан түүхтэй.
Баччаны кино урлагт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, Энэтхэгийн Засгийн газар 1984 онд тус улсын урлаг, соёлын нэр хүндтэй шагнал болох “Padma Shri”-г, 2001 онд “Padma Bhushan”, 2015 онд“Padma Vibhushan” шагналыг олгож байжээ.Болливудын хаан Баччан хамгийн сүүлд 2013 онд Холивудад уригдаж, алдарт “The Great “Gatsby” кинонд еврей эрийн дүр бүтээжээ.
Хувийн амьдрал
Баччан Энэтхэгийн хойд хэсэгт төржээ. Түүний эцэг Harivansh Rai Bachchan нь Хинди гаралтай зохиолч хүн байсан ба ээж Тэжи нь Энэтхэгийн Faisalabad, Punjab гаралтай нэгэн байсан. Баччанд анх нэр өгөхдөө “Inquilaab” буюу англиар хөрвүүлвэл “Мөнхийн хувьсгал” гэсэн нэр өгч байжээ. Энэ нь Энэтхэгийн тусгаар тогтнолын тэмцлийн үед өргөнөөр хэрэглэдэг байсан “Inquilab Zindabad” гэсэн Энэтхэг хэллэгээс гаралтай нэр юм.
Хожим нь Энэтхэгийн эмэгтэй зохиолч Sumitranandan Pant-ийн санал болгосноор түүний нэрийг Amitabh гэж өөрчилсөн баэнэ нь англи хэлнээ хөрвүүлвэл“Хэзээ ч мөхөшгүй, унтрашгүй гэрэл” гэж орчуулагдана. Баччан “Sherwood” коллежийг төгсч хожим Дэли хотын “Kirori Mal College”-д суралцаждүргэсэн байна. Түүний ээж Тежи театр, урлагт ихээхэн сонирхолтой нэгэн байсан ба кинонд тоглох санал хүртэл авч байсан ч хийж байсан ажлаа орхихыг хүсээгүй тул жүжигчний карьераас татгалзсан гэдэг. Гэхдээ тэр хүүгээ жүжигчний мэргэжил сонгоход хамгийн чухал үүрэг гүйцэтгэж, “Дэлгэцийн баатар болох ёстой” хэмээн итгүүлж чаджээ.
Гэрлэлт
Баччан жүжигчин Жаяа Бхадуржтай /Jaya Bhaduri/ гэрлэж хосууд хоёр хүүхэдтэй болсон юм. Түүний охин Shweta Nanda нь одоо алдарт бизнесмен Nikhil Nanda-ийн эхнэр болсон бол аавынхаа мэргэжлийг өвлөж, жүжигчин болсон хүү Abhishek Bachchan нь Болливудын үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг Aishwarya Rai-тэй гэрлэсэн билээ.
Ажил, уран бүтээл
Баччан анх 1969 онд кинонд тоглосон гэдэг. Гэхдээ тэр эхлээд “MrinalSen’s National Award” шагнал гардуулах ёслолд нэвтрүүлэгчээр оролцож, уран бүтээлчийн замд гарчээ. Түүний анхны дүр “Saat Hindustani” кинонд бүтээсэн долоон тэмцэгчийн нэгнийх нь дүр байв.
Удалгүй 1973 онд тэрээр Пракаш Мехра /Prakash Mehra/-ийн найруулсан Занжер /Zanjeer/ кинонд гол дүр бүтээсэн. Энэ дүр түүний өмнө бүтээж байсан романтик дүрүүдтэй харьцуулахад цоо шинэ, өвөрмөц дүр байсан бөгөөд “Ууртай залуу эр”-ийн төрхийг Баччан маш чадварлаг, тод илэрхийлж чадсан нь хожим кино шүүмжлэгчдээс “Болливудын түүхэн дэх хамгийн гайхалттай тоглолт” гэж үнэлүүлсэн юм. Тус кино гарсан даруйдаа амжилт олж, тухайн жилийнхээ хамгийн өндөр орлоготой бүтээлээр нэрлэгдэж байв. Нэг ёсондоо “Ууртай залуу”-гийн дүр Баччаныг Болливудын од болох эхлэлийг эргэлзээгүй тавьсан юм. Баччаны тоглосон шилдэг бүтээлүүдээр “Kunwara Baap”, “Dost”,“Roti Kapda Aur Makaan”, “Majboor”, Холливудад бүтээсэн“Zig Zag”, “Chupke Chupke”, мөн“Faraar”,“Mili”,“Adalat”, “Suhaag” зэрэг олон киног нэрлэж болно. Түүний тоглосон олон кино үргэлж ашиг орлогоороо тэргүүлдэг байсан нь Болливудад бий болгосон үнэ цэнэтэй дүр төрхтэй нь холбоотой биз ээ.
Амьдралын зам үргэлж дардан байдаггүй. Бичигдээгүй энэ хууль түүнийг ч бас дайрсан билээ. Баччан 1982 онд “Coolie” кинонд тоглож байгаад зураг авалтын үеэр маш хүнд гэмтэл авсан юм. Тэрээр зураг авалтын үед ширээн дээрээс унаж, хэвлий хэсгээрээ хүнд гэмтжээ. Алдарт жүжигчин яаралтай тусламж авч, эмнэлэгт олон сар хэвтсэн ч бэртэл улам хүндэрч, үхэлд хүргэж болзошгүй байдалд хүрч байв. Энэ үед Энэтхэгийн ард түмэн бүгд л түүний төлөө залбирч, эрхтнээ хандивлах хүсэлт хүртэл илэрхийлж байсан гэдэг. Азаар аюулт бэртлийн ард гарсан Баччаныг эдгэрч, эмнэлгээс гарахад шүтэн бишрэгчид нь хүндэтгэл илэрхийлэхээр уртаас урт дараалал үүсгэн цуглаж, олон нийтийг алмайруулж байсан юм. Хэдий ийм хүнд байдалтай учруулж, Баччаныг гэмтээсэн буруутан болох шахаад байсан ч “Coolie” кино 1983 онд нээлтээ хийсэн даруйдаа ашиг орлогоороо гайхалтай амжилт тогтоожээ. Хамгийн харамсалтай нь энэ кинонд тоглосныхоо дараа Баччан бэртлийн улмаас оюун санаа, бие физиологийн хувьд сул дорой байдалд орж, удалгүй кино урлагийг орхиход хүрчээ. Ингэхдээ тэр улстөрчийн амьдралыг сонгохоор эргэлтгүй шийдсэн байлаа. Гэхдээ энэ сонголтдоо тэр удаан үнэнч байгаагүй юм.Кино урлагийнхаа хаалгыг түр хаасан Баччан 1984 оноос гэр бүлийн найз Rajiv Gandhi-ийн дэмжлэгтэйгээр улс төрд хөл тавьсан ч түүний улс төрийн карьер удаанүргэлжлээгүй. Тэр ердөө гурван жилийн дараа улс төрийг орхисон. Тэр үедээ Баччан “Улс төр бол муу усны нүхтэй яг адил орчин” хэмээн мэдэгдэж байжээ.
Кино урлагт иргэж ирсэн нь
Баччан 1988 онд Болливуддаа эргэн ирж, “Shahenshah” киноны гол дүрд тогложээ.Хэсэг хугацааны дараа буюу 2000 онд тэрээр телевизийн урлагт амжилттай хөл тавьж, “Хэн саятан болох вэ?” нэртэй шоуг санаачилсан нь үзэгчдийг байлдан дагуулж, өөр олон энтертайнмент төсөл хэрэгжүүлэх эхлэлийг тавьсан юм.Жүжигчин Dilip Kumar 2011 онд өөрийн блогтоо агуу Баччаныг “Оскар авах ёстой жүжигчин” гэж бичсэн юм. Харин үүнд Баччан “Хэрвээ энэтхэг жүжигчдээс Оскарын шагнал авах эрхтэй хүн байгаа бол тэр нь чи юм шүү” хэмээн хариу илгээж байсан гэдэг.Тэр ийм даруу хүн ажээ.
Б.БИЛГҮҮНДАРЬ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ