“Дижитал”-ын Баавар: Гадаад хүнтэй суувал охиныхоо мөчийг хуга цохино
Гэрээс нь хар тамхины төрлийн мансууруулах бодис илэрсэнтэй холбогдуулан хэцүү нэртэд хэдэн сарын турш зовсон “Дижитал” хамтлагийн ахлагч асан, Монголын хип хоп холбооны тэргүүн Ш.Батбаяр буюу Баавар өөрийгөө шатааж хүртэл үзсэн шийртэй эр. Санамсаргүй тохиолдлоор өрөөнд нь гал гарсан хэмээн мэдэгдэж, нэлээдгүй түлэгдсэн биеийнхээ шарх сорвийг олонд харуулж байсан тэрбээр БНСУ руу эмчилгээнд явснаар өнөөдөр хэн хүний царайг харахтай болсон.
Гэвч галын шалтгааныг тодруулж, хэрэг үүсгэсэн цагдаагийнхан түүнийг хэсэгтээ л чичрүүлсэн нь үнэн бөгөөд энэ мэт ээдрээтэй асуудлынхаа ард хэдийнэ гарсан бололтой. Саяхны нэгэн нэвтрүүлэгт орохдоо өөрийн амьдралын тухай гурван боть ном бичиж байгаа төдийгүй томоохон продакшин байгуулахаар зэхэж буйгаа ч дуулгасан. Түүгээр ч зогсохгүй, гурван хүүхдийн аав болсны хувьд хип хоп стилиэр хувцаслаж явах нь ажил амьдралынх нь хэмнэлд зохицохгүй гэж үздэгээ илэрхийллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ