"Korean Air" компанийн экс дэд захирал шоронгийн тусгай хангамжинд байна

Солонгос улсын "Korean Air" компанийн экс дэд захирал Чу Хён А3 жилийн хоригдпх ял авч, ялаа Сөүл хотын хойд дүүрэгт байх эмэгтэйчүүдийн шоронд эдэлж байгаа билээ.

Гэвч тэрээр ихэнх цагаа 4 хүнтэй хоригдох өрөөндөө бус харин тус шоронд байх эмэгтэй хоригдлуудын өмгөөлөгчидтэйгээ уулзах уулзалтын өрөөнд өнгөрөөж байгаа тухай мэдээллийг, тэнд очиж үйлчлүүлэгчидтэйгээ уулзаж байсан өмгөөлөгчид мэдээллээ.

"Korean Air" компанийн экс дэд захирал Чу Хён А нь өглөөний 09.00 цагаас эхлэн, уулзалтын өрөө хаагдах 18.00 цаг хүртэл дотроо ариун цэврийн өрөө, сандал ширээ бүхий уулзалтын 2 ширхэг өрөөний нэгэнд өмгөөлөгчтэйгээ уулзаж өнгөрөөж байгаа ба үүнээс болж бусад өмгөөлөгчид үлдсэн 1 өрөөг ээлж дарааллаараа ашиглаж байгаа ажээ.

Уулзалтын цагаа дуусахаас өмнө үйлчлүүлэгчидтэйгээ ярилцахын тулд зориулалтын өрөөнд бус харин ил задгай орчинд уулзаж байгаа хүндрэл тулгарч байна гэж мэдээлэлсэн өмгөөлөгчид, уулзалтын өрөөг 30-60 минут ашиглах зөвшөөрөлтэй бол "Korean Air" компанийн экс дэд захирал Чу Хён А ажлын өдөр бүр, өдрийн 9 цагийн турш ашиглаж байгааг шүүмжилж, түүнд хэрхэн энэ тусгай эрх олгогдож байгааг тодруулж өгөхийг хүссэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ