Уранхай гуталтай байсан хотын дарга 2 тэрбум 800 сая воны байранд нүүн орно

Уранхай гутал, хуучин хувцас, энгийн хэрэглээ зэргээрээ Сөүл хотын иргэдийн хайрыг татаж, Иргэдээ төлөөлсөн хотын дарга гэсэн нэр авч, улмаар хотын даргаар 2 дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа Сеүл хотын дарга Пак Вон Сүн маргааш хотын даргын шинэ байранд нүүн орох гэж байна.

Гэвч Сөүл хотын захиргаанаас бэлдсэн хотын даргын байр нь хамгийн үнэтэй гэгдэх Сөүл хотын Гахи дүүрэг дэх Хаадын ордны музейн ард байрлах ба доошоо 1, дээшээ 2 давхар хаус нь 1 давхартаа уулзалт, ажлын өрөө, 2 давхарт нь амьдран суух зориулалт бүхий 5 өрөөтэй ажээ. Мөн нүүж орохоос өмнө 80 сая вон зарцуулан засварын ажил хийсэн ба үүнийг Сеүл хотын дарга Пак Вон Сүн түрээслэн амьдрах ердөө 2 жилийн түрээсийн төлбөр 2 тэрбум 800 сая вон юм байна.

Сөүл хотын захиргааны байр хүртэл алхаж явахад 20 минутын зайтай уг байрны түрээсийн мөнгийг хотын захиргаанаас гаргаж байгаа ба хотын дарга уг байранд нүүн орсноор, эдийн засгийн үр ашиг бүхий олон тооны ажлуудыг амжуулах болно гэжээ. Дээрх мэдээлэл олон иргэдийн шүүмжлэлийг дагуулж байгаа юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ