Хамрынхаа хэлбэрийг засуулсан дуучин Ч.Цэлмүүний шинэ төрх
“Universe best songs-2009” наадмын тэргүүн шагналыг авч рок попын тайзнаа төвөггүйхэн хөл тавьсан дуучин Ч.Цэлмүүн ёстой л богино хугацаанд од болсон бүсгүй. УГЗ, хөгжмийн зохиолч Л.Балхжавын бага хүүтэй үерхэж байсан тэрбээр хувийн амьдралыг нь алган дээр тавьсан мэт ит болгосон хэвлэлийнхэнд ихэд дургүйцэж, сүүлдээ бүр урлагийн тайзаа орхих гэж байгаагаа албан ёсоор мэдэгдэж байлаа. Олны гайхал, дургүйцлийг төрүүлсэн эл мэдэгдлийнхээ дараа дуучин бүсгүй барилгын чиглэлээр бизнес эрхэлдэг Н.Алтанхайрхан гэдэг залуутай нижгэр хурим хийж, төд удалгүй үрийн зулай үнэрлэсэн билээ.
Харийн орнуудаар аялж, гэр бүлийнхэнтэйгээ цуг хэрхэн амарч яваагаа найз нөхөд болон ойр дотныхондоо их л аз жаргалтайгаар дуулгаж байсан Ч.Цэлмүүн өнгөрсөн жилээс эхлэн уран бүтээлийнхээ ажилд эргэж ороод байгаа. Мөн хоёр дахь бие даасан цомгоо гаргахаар төлөвлөсөн дуучин бүсгүй “Урлагийн тайзан дээр дахиж гарахгүй гэсэн чинь яалаа” гэх зарим хүмүүсийн ам асуусан яриаг ч үл тоон зүтгэж яваа аж. Түүгээр ч үл барам, гоо сайхандаа анхаарал тавьж хамрынхаа хэлбэрийг засуулсан нь зөв алхам болжээ. Авьяаслаг, гоолиг бүсгүйн шинэ төрх ч сонсогч фэнүүдэд нь таалагдсан бөгөөд Ч.Цэлмүүн “UBS Music Video Awards-2013” наадамд нөхрийн хамт ирэхдээ танигдахын аргагүй үзэсгэлэнтэй нэгэн болсноо харуулаад авсан билээ.
Б.Содон
#ff0000;">PHOTO#000000;">NEWS.MN
СЭТГЭГДЭЛ БИЧИХ